Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрхэмбаяр сонгуулийн явцад гарч буй хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийв

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулийн явцад гарч буй хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр “АН-ын төв штаб дээр МАН болон бусад намуудын нэр дэвшигчидтэй холбоотой 60 гаруй зөрчлийн мэдээлэл ирээд байна. Эдгээр дотор МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой үр дагавар бүхий нэлээд хэдэн зөрчил илэрсэн, үүнээс нэр татуулах үндэслэл нь бүрдэж, Шүүхийн шийдвэр гарсан нэг зөрчил байна. Энэ нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон. Үүнтэй холбогдуулж МАН өчигдөр мэдэгдэл гаргасан нь худлаа байсныг баримттай мэдэгдэж байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 24-нд мөнгө тараасныг нь тогтоосон шийдвэр гарсан.

Үүнээс гадна Увс аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штаб иргэдэд мөнгө тараах гэж байгаад баригдсан нь одоо аймгийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Дорнод аймгийн 14 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Болорчулууны сонгуулийн штаб нь сонгогчдыг автобусаар зөөвөрлөн саналыг нь өгүүлж, хууль зөрчсөн.

Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн хаалтын үйл ажиллагааны үеэр МАН-ын гишүүн Б.Төмөр-Очир Архангай аймгийн АН-ын сонгуулийн штабын ажилтан хүн зодсон мэтээр илт гүтгэсэн, нотлогдоогүй зүйл ярьсан.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ташаа мэдээллийг МАН-аас зохион байгуулалттайгаар тарааж байгаа зэрэг хууль бус үйлдэл хийж байгаа мэдээллүүд нь ирж байна. Эдгээр асуудлаар АН хууль хяналтын байгууллагад хандана”  гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан