Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөр Монголын уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэн, цомог гаргана


Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн10 гэрэл зурагчинБНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хэвлэл мэдээллийн албаны урилгаар энэ сарын 22-27 өдрүүдэд тус улсын 10 гаруй аймаг, хот, тосгоноор  хамтарсан сурвалжлага хийж,туршлага солицох зураг авалтад оролцоод ирлээ.  
Тус холбооноос томилон явуулсан энэхүү баг нь Монгол,Хятадын гэрэл зургийн сурвалжлагчдын анхны томоохон хэмжээний уулзалт бөгөөд мэргэжил нэгт нөхдийн ур чадвараа сорин өрсөлдөх, хамтын бүтээл гаргах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм. ӨМӨЗО-ны нутгаарфоточид хоёр хэсэгт хуваагдан ажилласан бөгөөдбаруун хэсгээр Хөх хот, Ордос, Бугат хотын чиглэл, зүүн хойд нутгаар Хайлаар, Хөлөнбуйрын байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхийн дурсгалууд, өнөөгийн хөгжил цэцэглэлтийг харуулсан бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэх юм. Энэхүү хоёр орны гэрэл зурагчдын багт Монголын талаас ахмад фотосэтгүүлч Л.Санжмятав, багш, фото мастер В.Баттулга, С.Бадамханд нарын туршлагатай зурагчид,БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ныГэрэл зургийн нийгэмлэгийн дарга Эв, “Гэрэл зураг” сэтгүүлийн эрхлэгч Баянбулаг, фотосэтгүүлч Оюундалай, Шинь Эн Чау, Ван Юу нарын уран бүтээлчид хамрагдсан юм.

Ирэх жил ӨМӨЗО-ны 70 жил тэгш ой тохиож байгаа ба энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан хоёр орныг сурталчлах ажлын хүрээнд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажилд ийнхүү томоохон ахиц гарлаа.  Хоёр орны уран бүтээлчдийн гэрэл зургийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ирэх наймдугаар сарын эхээр Монгол улсад нээлтээ хийх юм. Мөн энэ үеэр МГЗНХ-ныхон ӨМӨЗО-ны гэрэл зурагчдыг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, уламжлалт монгол ахуй, түүх дурсгалын зураг авах боломжоор хангахаар ажиллаж байна.   




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан