Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баялаг дуусна. Бид яах вэ


Хайгуулын ажил эхлээд л байгаль орчин нөхөн сэргээх тухай ярих ёстой. Сүүлийн хориод жилд Монголд уул уурхай хүчээ авч ирлээ. Ашигт малтмал бол шавхагддаг баялаг. Уурхай том, жижиг нь хамаагүй нээгдэх өдөр байхад бас хаагдах нь тодорхой. Өнөөдөр уул уурхайн олборлолтод 117 мянган га талбай өртсөн судалгаа бий. Үүнээс 5000 га нь хариуцах эзэнгүй, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон хэмээн МХЕГ хоёр жилийн өмнө тогтоосон байдаг. Ингээд өнөөдөр тухайн талбайд олборлолт хийсэн, лиценз эзэмшигчдийг тогтоож хариуцлага тооцох нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч буй ажээ. Монголд одоо мөрдөж буй нөхөн сэргээлтийн журам, дүрэм, стандарт нь алтны шороон ордын уурхайд л тохирсон аж. Сүүлийн үед олноор нээгдэж буй нүүрс, жонш, уран, төмрийн хүдэр, нефть зэрэг ашигт малтмалын ордын нөөц дуусахад яаж нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол бага байх технологи нэвтрүүлэх, тэнд ажиллаж байсан иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх, орон нутагт ямар бүтээн байгуулалт үлдэх, зэрэг асуудал өнөөдөр тулгарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн ашигт малтмалын онцлог, олборлох технологи, байгаль орчинд үзүүлэх хор хохирол зэргийг сайтар тооцож  хэрхэн нөхөн сэргээх вэ гэдэг стандарт тогтоох, хяналтыг сайжруулах  асуудал хөндөгдөж байгаа юм. 

Бид өнөөдөр шинэ уурхай ашиглалтад орлоо, улсын орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг. Гэвч үүнийг дагаад байгаль орчин сүйдэх, бохирдох, тухайн нутагт амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх, уурхай хаагдахаар тэнд ажиллаж байсан иргэдийн нийгмийн асуудал  зэрэг ашиг сонирхол хөндөгдäºã. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол нутагт барилгын материалын 220, алтны 130, нүүрсний 30, өнгөт металë болон төмрийн хүдрийн 80, жоншны 40 уурхай ажиллаж байна. Эдүгээ уурхайн тоо нэмэгдэхээс биш хасагдахгүй. Жишээлбэл, хоёр жилийн өмнө 12 уурхай нээгдэж байв. Харин өнгөрсөн онд 19 болсон судалгаа бий. Манай эдийн засагт орлогоороо тэргүүлж буй ашигт малтмал бол нүүрс.  Иймд жилд нээгдэж буй уурхайн дийлэнх нь уг ашигт малтмалынх байгаа юм. Одоо нээгдэж буй болон ажиллаж áóé нүүрсний уурхайнууд хорь, гучин жилийн дараа 200-600 метрт хүрнэ. Мөн хаагдах уурхай ч бий. Иймд нүүрсний уурхайн нүхийг яаж нөхөн сэргээх вэ гэдэг асуудлыг одооноос тодорхой болгож хөрөнгө мөнгө төсөвлөх, бэлтгэлээ хангах ёстой хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Уурхай нээхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал хийлгэдэг. Гэвч өнөөдөр энэ үнэлгээ нь хангалтгүй байгаа аж. Учир нь, уг үнэлгээнд зөвхөн тухайн лицензийн талбай л хамаарч буй юм. Тэгэхээр лицензийн талбайгаас гадна тэр бүс нутгийн хэмжээнд байгаль орчны үнэлгээ хийх, хохирол сөрөг нөлөөг  нь тооцож байх эрх зүйн зохицуулалт шаардлагàтай болжээ.

Өнөөдөр 1990-ээд оноос ашиглаж эхэлсэн алтны шороон ордуудын нөөц дуусч хаагдаж эхэлсэн. Гэвч нөхөн сэргээлт системтэй, тодорхой төлөвлөгөөтэй хийж чадаагүй тул орхигдсон газар олон. Иймд гол усны бохирдол, газрын гадаргын эвдрэл, бэлчээрийн доройтол нүүрлээд байна. Нөгөө талаар, тухайн үед ашиглаж байсан технологийн метаëл авалт тийм ч сайн биш байсан тул уурхайн хаягдал дээр нинжа цуглах нэг шалтгаан болжээ. Ингээд тэр үлдэгдлийг авах гэж мөнгөн ус, цианит натри гэх мэò химийн бодис хэрэглэж газрын хөрс бохирдуулсан билээ. Үүний тод жишээ нь Төв аймгийн Заамар, Баянчандмань, Өвөрхангайн Уянга болж байна. Алтны шороон ордуудын ухсан нүх дунджаар 10-20, хамгийн гүндээ 40-50 метр байна. Ийм нүхийг шороогоор дүүргэх, налуулах зэргээр нөхөн сэргээж болдог ажээ. Мөн уурхайн карüер нь алтны судлаа дагаад сунгаж ухдаг тул олборлолт дууссан талбайдаа нөхөн сэргээлт хийгээд явах боломжтой  юм.  Ойрын таван жилд алт, жоншèéн уурхайн нөөц дуусч олноороо хаагдах төлөв бий. Дараа нь 2030 оноос хойш төмрийн хүдэр, нүүрсний уурхайн хаалт үргэлжлэх нь. Тухайлбал,  дээрх ашигт малтмалын уурхай 50-250 метр гүнд хүрээд буй. Цаашдаа 300-600 метр гүнд хүрээд нөөц дуусах ажээ.  

Өнөөдөр монголчууд уурхайн хаалт гэдгийг зөвхөн нөхөн сэргээлт хийх асуудал хэмээн ойлгож байна хэмээн судлаачид шүүмжилдэг. Тэгээд олборлолт хийсэн газартаа  нүхийг нь шороогоор дүүргэх техникийн нөхөн сэргээлт хийх, ургамлын үр суулгасан болоод өнгөрч буй юм.  Уг нь, уурхайн хаалт гэдэг нь нөхөн сэргээлтээс гадна тухайн орон нутгийн нийгмийн асуудал, ашигт малтмалын орлогоос өөр үйлдвэрлэлээр амьжиргаагаа аваад явах хэмжээнд хүргэх гэх мэт олон зүйлийг шийдвэрлэхэд оршдог ажээ. Иймд уурхайн хаалттай олон стандарт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал хурцаар тавигдах боллоо. Тухайлбал, уран болон цацраг идэвхт бодисын агуулгàтай уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт үнэлгээг хэрхэн хийх зохицуулалт алга. Мөн их гүн карüертэй ил, далд уурхайг хаах стандарт ч хангалтгүй аж. Тэгэхээр аливаа уурхай хаагдсаны дараа монголчууд овоолсон шороо, гүнзгий нүх, химийн бодист хордсон газар нутагтай хоцрохгүйн тулд одооноос ë хууль эрх зүйн орчноо шинэчлэх, хаалт, нөхөн сэргээлтийн шинэ стандарт нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авах цаг үе тулгарч байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан