Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганхуяг, Ж.Батзандан нар түр үнэмлэхээ авлаа



УИХ-ын 2012 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэг, 22 дугаарт тойрогт АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр 14.30 цагт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. “Гурван удаа надад итгэл хүлээлгэж төрд төлөөлүүлэхээр сонгосон нийт баянзүрх, налайхчууддаа баярласнаа илэрхийлье” хэмээн Д.Ганхуяг энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчиддоо тайлагнасан юм. УИХ-ын сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авсан Д.Ганхуяг, Ж.Батзандан нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн дарга н.Баатарням, нарийн бичгийн дарга н.Амартүвшин нар гардуулан өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан