Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Монголын нууц товчоо”-г уран зурагт буулгажээ


Оросын эзэн хааны уран зургийн академи буюу И.Е.Репиний нэрэмжит Санкт-Петербургийн уран зураг, архитектурын улсын академийн багш, ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Б.Отгонтүвдэн “Монголын түүхийн хөлгөн судар” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 6-ныг дуустал Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэхээр болж, өчигдөр нээлээ.

“Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнд Монголын нууц товчооноос эхтэй Их Монгол Улсын үеийн түүхийг харуулсан 3-6 метрийн хэмжээтэй, томоохон хэмжээний 30 бүтээл багтжээ. Зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэнгийн санаагаа 2004 оноос бодож, тунгаан явсан боловч өнгөрсөн жилээс бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн байна. Энэ нь түүний тав дахь бие даасан үзэсгэлэн юм.

Тэрээр Италийн Равена хот дахь эртний сүмийн таазны зургийг зурах таван жилийн хугацаатай төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Монголоос төдийгүй Ази тивээс Итали оронд очиж, сүмийн нүсэр том хэмжээний зураг зурж буй анхны зураач юм. Зураач маань “Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнгээ дэлхийн арав гаруй оронд гаргахаар зэхжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан