Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Исландын хөлбөмбөгчнийг загвар өмсөгч болооч гэж урьжээ

Исландын хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Биркир Бьярнасоныг баг нь Европын аварга шалгаруулах Евро-2016-д амжилт үзүүлсний дараагаар  загвар өмсөгч болохыг урьсан гэнэ.

“Биркир Бьярнасон, европын аварга шалгаруулах тэмцээнээ дуусгаад биднээд утасдаарай. Таныг бид загвар өмсөгч болгомоор байна” гэж британийн загварын хувцасны нэр хүндтэй нэгэн интернет дэлгүүр Twitter-тээ бичжээ.

Исландын шигшээ баг олон улсын томоохон тэмцээнүүдийн шигшээ тоглолтод нэг ч удаа шалгаран үлдэж байгаагүй ч энэ удаа Европын аваргын төлөөх хагас шигшээ тоглолтод английн багийг 2:1-ээр хожоод шигшээ тоглолтод дэвжээний эзэн францын багтай ирэх долдугаар сарын 3-нд Сен-Дени хотын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан