Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-ын хариугаа 12.00 цагаас эхлэн харж болно


ЕБС төгсөгчдийн их дээд сургуульд элсэх энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариуг Боловсролын үнэлгээний төв албан ёсны  сайтдаа байрлуулах гэж байна. Ингэснээр шалгалт өгсөн сурагчид өнөөдөр 12.00 цаг гэхэд Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас харж болох нь.

Харин интернэтэд орж үзэх боломжгүй шалгуулагчид дүн, оноогоо гар утаснаасаа  мессеж илгээж харах боломжтой. ЭЕШ-ын онлайнд бүртгэлтэй утасны дугаараасаа 133233 гэсэн дугаарт регистерийн дугаараа явуулж хариугаа харах юм байна. ЭЕШ-ын дүн мэдээгээ гар утсаар авах заавар  http://sms.eec.mn/home/zaavar гэсэн хаяг дээр байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан