Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долдугаар сарын 13-16-ныг дуустал Чингисхаан буудалд машин нэвтрүүлэхгүй


АСЕМ-ын дээд түвшний уулзалт энэ сарын 15, 16 нд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс
энэ 7-р сарын 13-ны 01:00 цагаас 16-ны 23:30 цагийн хооронд олон улсын Чингис Хаан нисэх буудал  руу автомашинтай нэвтрэхийг хориглох юм байна.

Ийм учраас олон улсын нислэгээр зорчих зорчигчдыг үдэх болон тосох автомашинуудыг Буянт Ухаа Спорт цогцолборын зогсоолд байршуулан олон улсын Чингис Хаан нисэх буудал руу зөвхөн зорчигчдыг тээшний хамт тусгай автобусаар хүргэнэ.

Мөн дээрхи хугацаанд Улаанбаатар хотноо ирж буй зорчигчдыг олон улсын Чингис Хаан нисэх буудлаас тусгай автобусаар хүлээн авч Буянт Ухаа спорт  цогцолборт хүргэж байх юм.

Долдугаар сарын 17-ны өглөөнөөс Чингис хаан нисэх буудал хэвийн ажиллаж эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан