Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ялсны маргаашнаас дэлхий зах зээл дээр түүхий эдийн үнэ тэнгэрт хадаж байна гэнэ


Ийм мэдээ гараад, батлагдвал та баярлах уу? Дэлхийн зах зээл тэр чигээрээ л МАН-ыг УИХ-ын сонгуульд ялахыг хүлээж байгаа, ялмагц л ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж, үүнийг дагаад Монголын эдийн засаг чухамхүү цэнгэлийн манлайд хүрч, бүх өр ширнээсээ сална гэсэн ерөнхий утга бүхий халуун амлалт хөрч амжаагүй, уур савссан хэвээр. Тиймээс наадам, АСЕМ-ийн өмнө ийм мэдээ гарвал ялсан ялагдсан хоёр намынхан төдийгүй монголчууд бүгд л баярлах нь гарцаагүй.

Бодит байдал

Гэтэл бодит байдал тэс өөр. Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэгддэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ямар байсан , ямар байгаа, ямар байхыг л бүгд харьцуулж, тооцоолж суугаа. Манай урд хөршийн эдийн засгийн өсөлт зогсонги байдлаасаа гарлаа, нэмэгдэж байна гэсэн өчүүхэн төдий мэдээ гарахад л ашигт малтмалуудын үнэ бага багаар ч гэсэн өсөөд ирнэ. Ингэж өсөхөд АНУ, Европын холбоо, ОХУ гэсэн том зах зээл дэх улс төр, эдийн засгийн байдал багагүй хэмжээгээр нөлөөлнө. Харин дордоод, унаад эхэллээ гэвэл ... Товчхон хэлэхэд ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ ямар байхад бид яаж ч нөлөөлж чадахгүй гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Жишээлэхэд, Монголын нүүрсний үнэ нэг үе нэмэгдэснийг ихэнх судлаачид Австралийн нүүрсний ордууд үерт автсантай холбоотой гэсэн тайлбар өгч байсныг уншигч та санаж байгаа биз. МАН үүнд хамаагүй. Үерийн үр дагаварыг арилгаад, бас америкчууд занараас шатдаг хий олборлох технологио боловсронгуй болгож, илүү гарсан нүүрсээ Хятад руу экспортлоод, дэлхийн нийтээр агаарыг бохирдуулдаг нүүрсний хэрэглээг багасгахаа мэдэгдээд ирэхээр нүүрсний үнэ ахиад л буурсан. АН үүнд хамаагүй.
Энэ өсөлт бууралтад Монголд төр барьж байсан намууд яаж ч нөлөөлж чадаагүй, чадах ч боломж ч байхгүй.

Монгол улсын капитал

Гэхдээ хоёр их гүрний дунд Ази, Европыг холбосон гүүр болдог, ашигт малтмалаар баялаг гэдгээрээ Монгол улс бүс нутагтаа тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой. Ямар ч намын үед ийм боломж байсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Сая Узбекистаны нийслэлд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалалтын үеэр байгуулсан гэрээнүүд ийм үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг нотолж байна. Энэ уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, эарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан. Хятадын хэвлэлд эдийн засгийн коридорыг гурван улсын хооронд харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт, соёлын харилцаа ба байгаль хамгаалах салбарын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэж тодорхойлсон байсан. Энэ тохиролцоог Европын холбоо тэргүүтэй Өрнө дахиныг шүтдэг, тэдний дэмжлэг, туслалцаанд голлон найдаг, ийм ч болохоор улсаа Хятад, Орос хоёрт ардчилалыг сурталчлах гол төв болгоод, хоёр хөрштэйгээ тийм ч сайнгүй харилцаатай байх магадлалтай гэж байсан Ардчилсан нам хийсэн гэдгийг онцолъё. Удахгүй эхлэх АСЕМ-ийн чуулга уулзалзт ч үүний жишээ.

МАН-ын улс төрийн капитал

Харин одоо энэ боломжийг МАН яаж ашиглах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ардчилсан намын хувьд 1990 онд тайван замаар хувьсгал хийж өөрчлөн байгуулалт явуулан олж авсан улс төрийн капиталаа ашигласан. Энэ капитал шавхагдсан, одоо өөр замаар улс төрийн капитал олж авах хэрэгтэй гэдгийг сонгууль харуулсан.
Ардын намын хувьд сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэсэн үгээр явсан хэвээр л байж таарах байх. Одоогийн намын эцэг болсон Ардын нам нь коммунист үзэл суртлаар зангидагдсан хөдөлгөөний нэг гишүүн болж 70 гаруй жил явахдаа гадаад болон дотоод улс төрийн асар их капитал хуримтлуулсан. Энэ капиталын дотоод улс төрийн хэмжээ асар их тул одоо ч дуусаагүй байна.

Гадаад улс төрийн хувьд дуусах бүр ч болоогүй. Коммунист үзэл сурталтай гэдгээрээ Хятад, Оростой нөхөрсөг харилцаатай байсаар ирсэн уламжлалтай. Олон жил үргэлжилсэн энэ нөхөрлөлийн хугацаанд Соёлын хувьсгал, Зөвлөлт ба Хятадын сөргөлдөөн, Зөвлөлтийн өөрчлөн байгуулалт ба олон ургальч үзлийн бодлого, социалист системийн задран уналт гээд янз бүрийн ээдрээ гарч байсан ч үндсэн чиг шугамын дагуу найрсаг харилцаа хэвээр байсан, одоо ч байна. Ардын нам коммунист үзлээс татгалзсан ч энэ найрсаг харилцаа алдагдаагүй. Өөрөөр хэлбэл хүү нь эцгийн дагаж байсан үзэл бодлоос татгалзан өөр үзлийг дагах болсон ч сайн эцгийн нэрийг гурав худалдан идсэний хүчинд найрсаг харилцаа хэвээр.

Өмнөд хөрш БНХАУ

Юуны өмнө Хятадад Коммунист нам төр барьсан хэвээр. Хоёрдугаарт, хоёр намын харилцаанд оросуудын үзүүлэх нөлөө үгүй болсон тул энэ найрсаг харилцаа улам бэхжсэн байх. Алдарт 21-н мянга үүний жишээ. Улс төрийн өндөрлөгөөс шахалт үзүүлээгүй бол ийм тохиролцоонд хүрч чадахгүй байсан нь ойлгомжтой. 

Энэ удаад МАН ялснаар наад зах нь Таван толгойн асуудал ахин сөхөгдөж, өөр байдлаар гарч ирэх бүрэн магадлалтай  боллоо. Өмнөхтэй адил 30 жил, нэмж нээсэн бүгдийг өгнө гэхгүй арай өөрөөр, косметик засвар хийгдсэн байдалтай гарч ирэх байх. УИХ-д үнэмлэхүй олонхи болсон, гишүүд нь МАХН-аас хойш удирдлагынхаа өөдөөс ган хийдэггүй сахилга баттай болсон тул зүсээ хувилгасан Таван толгойн гэрээ батлагдах маш өндөр магадлалтай гэж болно. Харин батлагдвал энэ шинэ гэрээ эдийн засгаар дамжуулаад Монгол улсын тусгаар тогтнол, хараат бус байдалд яаж нөлөөлөх нь өөр асуудал.

Дараагийн нэг зүйл нь Монголд хийгдэх хөрөнгө оруулалт. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор ийм хөрөнгө оруулалт багассан нь гарцаагүй үнэн. Гэвч Хятадын хөрөнгө оруулагчдыг татах гэсэн жижиг ба дунд түвшний бизнесменүүдийн дунд урд хөршийнхөн маань сонгуулийн хариу харж байж хөрөнгө оруулалт хийнэ, тэр болтол мөнгө гаргахгүй гээд тас гүрийж байна гэсэн яриа их яваа сурагтай байсан нь нэгийг хэлж байна. Одоо уламжлалт найрсаг харилцаатай МАН нэгэнт ялсан болохоор энэ байдал өөрчлөгдөх байх.

Хойд хөрш ОХУ

Хойд хөршийн тухайд  Зөвлөлт задран унасан ч МАН-ын коммунист угшилтай капитал нь Орос орныг дэмжих гэсэн хувирах валют болж өөрчлөгдөөд бараг хэвээр үлдсэн. МАН-ыг МАХН байхад Орост төлөх их өрийн 98 хувийг тэглэж байсан явдал энэхүү капитал бодитоор оршин байсны нэг жишээ.
Олонхи болсны дараагаар МАН хойд хөрштэй холбоотой хэд хэдэн ээдрээтэй асуудлын ард яаж гарах бол гэдэг тун сонирхолтой.

Юуны өмнө Сэлэнгэ мөрөн ба түүний цутгалан голууд дээр барихаар төлөвлөж байгаа усан цахилгаан станцуудтай холбоотой. АН-ын үед Сэлэнгэ мөрөн дээрх Шүрэнгийн цахилгаан станцын талаар ярьж болох ч Эгийн гол, Орхон голын хувьд цутгалан тул бид бие даан шийдэхэд бэлэн гэсэн үндсэн байр суурьтай байсан. Харин одоо уламжлалт найрсаг харилцаатай нам гараад ирэхээр оросуудын яриа хэр өөрчлөгдөл бол?

МАН-ын зүгээс Байгаль нуурыг экологи нь танай ч, манай ч, цаашилбал дэлхийн асуудал гээд Оросоос арай хямд үнээр цахилгаан худалдаж авах 10-20 жилийн гэрээ байгуулж түүнийгээ Монгол, Оросын төдийгүй дэлхийн байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа том хувь нэмэр гэж шоудаад УЦС барих бүх төслүүдийг хаах уу? Ингэвэл хойд ба урд хөршүүд хоорондоо хэрүүл маргаан хийхгүй боллоо гээд баярлаж магадгүй. Үндсэн хөрөнгө оруулагчид болох Хятадыг тайвшруулахын тулд Монголд нэмж 3-5 дулааны цахилгаан станц барих гэхэд нь Оросын талаас эсэргүүцэхгүй байх биз. МАН-ын хувьд эрчим хүчний аюулгүй байдлаа хангалаа гэж хэлэх ч өөрийн нутгийн байгаль орчин, агаарын бохирдол гэсэн шүүмжлэлтэй тулгарна. Товчхондоо бол чоно ч цатгалан, хонь ч бүтэн гэхдээ малчин жаахан гонсгор гэсэн хувилбар.

Үүнээс арай өөрөөр буюу Оросын тал нь Эгийн голын УЦС-д хөрөнгө оруулагч хэлбэрээр оролцох бас нэг хувилбар байж болно. Ингэхдээ Шүрэнгийн болон Орхон, Туул голууд дээр баригдах бусад бүх станцуудаас татгалзаж таарах байх. Ингэвэл Хятадын тал ч хөрөнгө оруулалтаа хийнэ, Оросууд ч Монголын том төсөлд оролцон хувь авна, тодорхой хяналттай болно. Гол нь МАН уламжлалт сайхан харилцаатай тулдаа улсынхаа эрх ашгийг авч гарлаа гээд рейтинг өндөр. Товчхондоо бол хонь ч бүтэн, чоно ч цатгалан, малчин бүр баяртай гэсэн хувилбар.

Дараагийн нэг боломж нь мөн л хөрөнгө оруулалттай холбоотой. Өрнөдийн зүгээс авсан хориг арга хэмжээний улмаас Орос улс жолоогоо Дорно зүг эргүүлж байгаагаа зарласан. Улаанбаатар төмөр замаас эхлээд цар хүрээ томтой олон асуудал дээр хөрөнгө оруулалт хийх тухай асуудал ахин сөхөгдөх байх. “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувиа Монголд зарсан нь үүнтэй тийм ч нийцэхгүй мэт санагдаж болох. Харин Дорно зүгийн гол түнш нь хэн юм бэ гэхээр бүх зүйл цэгцтэй болно. Өөрөөр хэлбэл Монголын ашигт малтмалыг олборлох тухайд гол түнш Хятад ч тэр цаашлилбал АНУ, Канадтай ч тэр зөрчилдөх сонирхолгүй байгаагаа харуулсан хэрэг. Өөрийн нутаг дээрх юмыг л өөрсдөө дур мэдэн зарцуулъя, хүний нутаг дээрхийг бол уран, газрын ховор метал гэх мэт амин чухал шаардлагатай биш бол стратегийн түншдээ өгч болно гэсэн үг байх. Тэгээд ч Орос юуны өмнө импортыг орлуулах, импортоос үл хамаарах гэсэн бодлого баримтлаж байгаа тул эдгээрийг зарж олсон 500 саяараа өөрийн нутаг дээрх асар том орд газруудыг ашиглахад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Гэхдээ ингэлээ гээд манай улсыг найр тавиад өгчихөж байгаа юм биш. Өөр салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр ажиллана гэсэн үг байх. Бүр тодруулбал батлан хамгаалах салбарт. Тун саяхан Оросын талаас манайд Су-27 сөнөөгч онгоц дөрвийг ч билүү, тавыг ч билүү бэлэглэж байна гэсэн мэдээ гарсан нь үүнтэй холбоотой анхны мэдээ байх. Цаашид, МиГ-29 онгоц ч авч магадгүй гэсэн мэдээг зарим сайтууд тарааж байна. Орчин үеийн батлан хамгаалах салбар нь мэдээллийн технологи голлосон, оюуны болоод хөрөнгө мөнгөний асар их хөрөнгө оруулалт шаардсан том салбар болж өөрчлөгдсөн. Тиймд энэ салбарын хөрөнгө оруулалт хэр байхыг уламжлалт сайхан харилцаатай МАН шийдэж тодорхойлох боллоо.

ОХУ-ын БХЯ-ны цэргийн сургуулиудад Монголын цэргийн 200 гаруй алба хаагч суралцаж байгаа нь өөр ямар ч улсад суралцаж байгаагаас их тоо. Уламжлалт сайхан харилцаагаа ухаалгаар ашиглавал батлан хамгаалах салбарт нэлээд боломж байна гэсэн үг. Гэхдээ Монголын хувьд Батлан хамгаалах салбар зардал ихтэй тул урд хөрштэй голдуу наймаа хийж олсон мөнгөө энэ салбарт хүрээд хойш нь гаргасан хэрэг болох тул ямар гээч мэргэн арга олсноо МАН удахгүй харуулах байх.

Гуравдагч түнш

Гуравдагч түншийн хувьд Ардын нам нь ямаршуу капитал цуглуулж чадахыг хэдхэн хоногийн дараа эхлэх АСЕМ-ийн чуулга уулзалт харуулна. Дэлхийн 53 орны Төр, Засгийн газрын тэргүүнүүд ирж оролцох энэ чуулганаар Монголд ашигтай ямар гэрээ, хэлэлцээ байгуулж чадахыг бүгд харж байна. Бүр тодруулбал Бүх л санаачлага, бэлтгэл ажил гээд Ардын нам хийгээд бэлээд өгсөн бэлэн хоолыг МАН хэрхэн улс орондоо хэрхэн ашигтайгаар шингээж чадах вэ гэдгийг та бид хэдхэн өдрийн дараанаас харах боломжтой болж байна.

Эцэст нь...

Энэ бүхнээс харахад Ардчилсан нам дөрвөн жил төр барихдаа бэлтгэж өгсөн Монгол Улсын энэ их капиталыг МАН "сайн эцгийн нэрийг гурав худалдан" олж авсан капиталын тусламжтайгаар яаж олж авч, хэрхэн захиран зарцуулах юм бол гэдгийг бүгд харж сууна. Монгол Улсын хөрөнгө чинээ, тусгаар тогтнолын төлөө зарцуулах уу, эсвэл дараагийн сонгуульд хэрэгтэй 60 тэрбумыг намдаа хуримтлуулж, өөрсдийн капиталыг үржүүлэхэд ашиглах уу.
Цаг хугацаа бүхнийг харуулж, эцэст нь ард түмэн дүн тавих биз ээ.

0 Сэтгэгдэл
neg l ikh dun tavidag ard tumen.
MAH garsanaaraa manai mongoliin ediin zasag ogtsom oorchlolton orno. AH yasan ted ediin zasagiin hyamrald oruulj or shirend ungaaj ugch bhad MAH garaad ard irgediin amidral udahgui saijirna haraarai AH ta nar sain har suralts muu novshnuud
Chi odoo yu ch medehgui baij yu geed tom tom dugaraad bagaan be hachin suga chine
Erdenetiin 3 uruu bairiig ulaanbaatar hotod 3 uruu bairaar solino.tohirno.t:88114543
Harin esregeer bichsen bna shdee an iihan man iin beldej ugsun capital iig barj ideed duusaj bhad butsaaj capital uusgeh geed ydaj bhad yun hudlaa zahialgat yum bicheed bgan 2020 oni songuuliin surtchilgaa eheltsen bna shdee hudalch hulgaich AN geh namiin bolgoomjil
Chi odoo yu ch medehgui baij yu geed tom tom dugaraad bagaan be hachin suga chine
Хамгийн их уншсан