Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наймдугаар сараас эхлэн зуух солино

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн  хэмжээнд хүрээд байгаа. Тэгвэл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар энэ жил хэрхэн ажиллах талаар БОАЖЯ, Нийслэлийнхэн хамтран төлөвлөгөгөө гаргажаа. Тухайлбал,  зуны хугацаанд агаарын чанарыг сайжруулах үндсэн бүсэд хамрагдах айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангах үүднээс түлшний нөөц бүрдүүлэх, дэд бүс буюу зуухны бүсэд хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоож  найм, есдүгээр сараас эхлэн зуух сольж эхэлнэ. Эдгээрээс гадна шинээр найман  байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулах, төрийн болон нийслэлийн өмчийн 10 орчим нам даралтын зуухны технологийн шинэчлэл хийх аж. Түүнчлэн Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, хорооны байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженер шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Дашрамд сонирхуулахад дээрх бүх арга хэмжээг БОАЖЯ-ны Цэвэр агаарын сангаас санхүүжүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан