Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын хөрөнгө оруулалттай компани монголын сонгуулийг шийдэж байна

МоАХ-ны дарга Х.БАТТУЛГА

2004 оноос хойш 2005, 2008, 2009, 2012, 2013, 2016 гээд олон сонгуульд нэр дэвшсэн, ажилласан миний хувьд 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль “ер бусын” болж өнгөрлөө. Сонгуулийн сурталчилгааны явцад хэт улс төржих, намууд нэгнийгээ газар доогуур ортол муулах, санал авахын тулд яахаас ч буцахаа больж улайрах, элдэв арга сэдэх, санал илүү дутуу тооллоо гэж маргалдах зэрэг бол байдаг л ердийн үзэгдэл. Царцааны нүүдэл ч шинэ юм биш. Тэгвэл яагаад, юугаараа ер бусын болов? гэж асуух байх. Энэ нь нэг үгээр тайлбарлахад түвэгтэй асуудал учраас тогтож ярьцгаая.

Улс төрийн тэмцэл дотоодын асуудал биш болсон

2016 оны сонгууль намуудын хооронд бус Ардчилсан нам ба нам дамнасан бүлэг, тэдний ард нуугдаж байгаа гадны хөрөнгө оруулалтын хооронд өрнөлөө гэдгээс эхлэе.

Царцааны нүүдэл гэх бохир аргачлалыг улс төрийн нам бус гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, монгол төрийг сонгох явцыг будлиантуулсанд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгааг би хэлэх гээд байгаа юм. MCS групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна. Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400), Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил “өөрсдийн бус” төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав. Намайг унасандаа гоншгонов, ялагдаж сураагүй байна гэх мэтээр яаран муулах гэж байгаа хүмүүст би нэг зүйлийг хэлье. Хэрвээ орон нутгийн иргэдийн саналаар УИХ-ын гишүүнийг сонгохгүй юм бол яах гэж 76 тойрогт хуваасан байх вэ? Орон нутгийнхны сонголт хамаагүй гэх байсан бол хувь тэнцүүлсэн сонгууль явуулаад, Монгол Улсыг бүхэлд нь 1 тойрог гэж үзэх ёстой байсан. Чухамдаа газар нутаг, иргэний харьяаллыг хамгийн ихээр харгалзан үзэх, Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдэд амьдарч байгаа иргэд төрд төлөөллөө жигд сонгох үүднээс мажоритар системээр сонгууль явуулсан шүү дээ.

MCS бол Үндэсний компани! гэж хэлэх хүмүүс хэрүүл хийх ээлжээ хүлээж байгаа байх. Би тэр хүмүүст яаран өмөөрөх гээд байгаа компанийхаа танилцуулгыг ахин дахин унш гэж зөвлөе. Энэ компанийн голлох хөрөнгө оруулалт “Kерри групп” гэх БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Хонгконгт төвтэй аварга корпорациас хийгдсэн болохыг одоо монгол хүн бүхэн мэдэх болжээ. Ухаа худгаас уруудаад Централ тауэр, Шангри ла, MCS кока кола гээд бараг бүх компанид нь Хятадын эзэмшил бий. Үүн дээр MCS-ийн оролцоотой ММС гэж Ухаа худгийн ордыг эзэмшиж байгаа мөн “Kерри групп”-ийн эзэмшлийн компани БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа энержи” хэмээх аварга компанитай хавсран ард түмний эзэмшилд байгаа том Тавантолгойг гартаа оруулах гэрээ хийхээр удаа дараа оролдож ирснийг сана!

Мэдээж хэрэг бизнест гадны хөрөнгө оруулалт байх л зүйл. Харин хөрөнгө оруулагч тал Монголын дотоод улс төрд гар хуруугаа дүрээд зохицуулаад эхлэж байгаа бол энэ ТҮГШҮҮР!  Монголын баялагт эзэмшлээ тогтоох санаархлаа хууль тогтоох байгууллага, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч институцид өөрсдийн хүнийг олноор шургалуулах замаар хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ АЮУЛ ! Яагаад аюул, түгшүүр зарлаад байгаа юм гэж гайхашрах хүн байгаа бол би ахиад давтан хэлье. Би урьд нь ч хэлж байсан. БНХАУ бол гадаад бодлогын, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа гадаадад байгаа өөрийн иргэдийн болон төрийн өмчлөлийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарвал цэргийн хүч ашиглах талаар хуульчилсан улс. Энд л бүх зангилаа байгаа юм.

Тийм учраас царцаа нүүлгэх замаар нэг компанийн сонирхлыг, түүний цаана байгаа гадныхны эрх ашгийг Монголыг төрд оруулах гэж байгаа асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авч, хэлэлцэн, нягтлах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах аргачлал энэ сонгуулиар хэрэгжчихлээ.

Сонгуулийг шийдвэрлэх мөнгө хаанаас гарсан бэ

Асар олон тоогоор, хол газарт, олон хоногоор хүмүүсийг шилжүүлэх, байрлуулах нь асар их мөнгөний асуудал гэдэг нь ойлгомжтой. Дээр нь сонгогчдод тараасан бэлэн мөнгийг тооцохоор MCS гэж санхүүгийн хүндрэлд орчихоод байгаа аж ахуйн нэгжээс гармааргүй их мөнгө саяын сонгуулиар урсжээ. Ил болсон мэдээллээр Ч.Хүрэлбаатар гэх MCS-ээс дам хамааралтай нэр дэвшигч Увсын сонгогчдод 50 мянган төгрөг тараасан байна. Энэ нь 2 сартай нярайн эндэгдлээр ил гарлаа. Үрээ алдсан эцэг, эх Ч.Хүрэлбаатараас авсан 100 мянган төгрөгийнхөө төлбөрт 150 км газар олон хүнтэй чихцэлдсэн, агааргүй орчинд удаан явснаас ийм юм болсныг зарлаж, хэн мөнгө өгснийг илчиллээ. Ч.Хүрэлбаатар хэдэн санал авсныг золгүй эцэг, эх хоёрын авсан мөнгөөр үржүүлбэл ямар их тоо гарах вэ? Хамгийн багаар 5000 хүнд 50000 төгрөг тараасан  гэж тооцоход л СЕХ-ноос тогтоосон сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг хэд дахин нугалахаар мөнгө (2 тэрбум 500 сая төгрөг) тэнд тараагджээ. Дам хамааралтай улстөрчдөө ийм хэмжээний мөнгө зарцуулсан юм чинь шууд хамааралтай Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир хоёрын төлөө илүүг зарцуулсан байх магадлалтай. Дээр дурдсан 3 аймагт Увсад зарсан хэмжээнийхээ мөнгийг тараасан гэж үзвэл 7 тэрбум 500 сая төгрөгийг сонгогчдод тараасан байх нь. Үүн дээр царцааны нүүдлийг зохион байгуулсан, нүүлгэсэн, байрлуулсан, хооллож ундалсан зардлыг тооцвол 10 тэрбум төгрөгийг ил тод болсон 3 нэр дэвшигчийг сонгуулахад зарцуулжээ гэж багцаалж болохоор юм. Цаана нь МАН-ын авсан 62 суудал бий. Зөвхөн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Сандуй гэхэд тусгайлан барьсан 2 гэрт сонгогчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж оруулаад, гар утсыг хураан, чагнах, бичлэг хийх төхөөрөмж байгаа эсэхийг сайтар шалгаж нэгжсэний дараа хүн бүрт 200 мянган төгрөг өгсөн гэх мэдээллийг тойргийн сонгогчид хэлж байжээ. Энэ бол нягтлах, шалгах ёстой мэдээлэл. Гэтэл хачирхалтай нь, Цагдаагийн байгууллага сонсохгүй байна, харахгүй байна, мэдэхгүй байна, нотлогдохгүй байна гэж үглэсээр сонгуулийг дуусгав.

Ц.Сандуй олонд ил болсон мэдээллийн дагуу албан тушаал зарж олсон мөнгөөрөө сонгуульдсан байж мэдэх сэжүүр энд байгааг хууль хяналтынхан үл тоож байна.  Эдгээрийг түр орхиод сонгууль худалдаж авахад зарцуулагдсан асар их мөнгө хаанаас гарсан байх талаар магадлал хийе. Сонгуулийн өмнөхөн цацагдаж байсан хэвлэлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

мэдээ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол орны нийгэм, эдийн засаг, ажил амьдралтай холбоотой хоёр асуудлыг судлан үзэхийг хүссэн ба үүнд нэгдүгээрт, Монгол Улсын нийт хүн амын 40-50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн байдалд хүрээд байна. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах манай намын зорилго дундаж амьжиргаатай өрхийн тоог нэмэгдүүлэх ХКН-ын үзэл баримтлалтай утга агуулгын хувьд ижил байна ... МАН-ын даргын саналыг Хятадын тал нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

зармэдээ. МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-д хийсэн айлчлал, эдийн засгийн хямралаас гарах гарц, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. 04.12-нд UBS-18:30, Ийгл-20:00, MN25-22:10 цагуудаас хүлээн авч үзнэ үү.

илтгэл.
МАН-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын III хуралдаанд тавьсан улс төрийн илтгэлдээ “БНХАУ-ын Коммунист намтай тогтоосон уламжлалт харилцаа холбоогоо өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэв.БНХАУ-д намын шугамаар орон нутгийн ажилтнуудыг сургах сургалт тогтмолжиж байна”

мэдээ. НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны урилгаар албан айлчлал хийв.

мэдээ. Монгол Улсын шилдэг 100 залуу 4 дүгээр сарын 5-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин,Нинбо хотуудаар айлчлал хийгээд ирлээ.

мэдээ. Монголын Үндэсний Телевиз ирэх таван жилийн турш Хятадын уран сайхны болон цуврал кинонуудыг гаргахаар тохиролцлоо гэсэн мэдээ МАН сонгуульд үнэмлэхүй ялсны дараахнаас бүх хэвлэл мэдээллээр цацагдаж эхэллээ.

МАН болон түүний дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд ээлж ээлжээр хятадад айлчлан, МАН-ын дарга нь ХKН-ын зорилттой өөрсдийн үйл ажиллагааг уялдуулах тухай, тэндээс санхүүжилт татах тухай, ажилтнуудаа Хятадад тогтмол сургалтанд хамруулах талаараа ил тод ярьсан иймэрхүү мэдээнүүд хаваржингаа хөвөрсөн. Харамсалтай нь, хэн ч тоож шиншилсэнгүй. Одоо Монгол Улс орон даяарт Хятадын соёлын нөлөөллийг тогтоож, түүгээр дамжуулан ээнэгшүүлэх, дасгах, тархийг нь угаах боломжийг шууд нээж өгч байгаа нь тохиолдол гэж би үзэхгүй байна. 300 саяыг Хятадын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор цацах гэж байгаа нь гайхалтай. Үндэснийхээ соёл урлагийг дэмжихэд 3 сая төгрөг  гаргахаас татганадаг манай төр ямар өгөөмөр болоо вэ?

Хуулийн засаглал гэж хашгирагчид хаана байна аа?

МАН-ын нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хуулийг маш олон зүйл заалтаар зөрчсөн баримтууд илэрсээр байгаа ч Монголын төр, хууль хяналтын байгууллагууд хууль сахиулах гэж огтхон ч хүсэхгүй, хөдлөхгүй байгаа гэмээр дүр зураг нийтлэг байна. Зүүн хязгаарт байх Дорнодод нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тарааж, хүн зөөсөн баримт илэрлээ. Баруун хязгаарт орших Увсад царцаа олноор нүүдэллэн, МАН-ын нэр дэвшигч мөнгө тарааж, хүн зөөснөөс улбаалан нярай хүүхэд амь эрсдлээ. Анхаарч байгаа, шалгаж нягталж байгаа цагдаа, прокурор байна уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнд хамгийн баяртай байгаа гэж хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж байгааг юу гэж ойлгох вэ?

Тавантолгойн ордыг Хятадын Шенхуа Энержи, МCS-ийн хамсалд 60 жилээр эхлэж өгөөд цааш сунгах санаачлага, гэрээний ард Ц.Элбэгдорж байсан нь одоо нууц биш болсон. Ерөнхийлөгч энэ санаархалдаа саад болсон бүхнийг замаас зайлуулахыг энэ сонгуулиар хүсч, хууль хяналтын байгууллагынханд МАН-ыг дагнан дэмжих, тэдний зөрчлийг үл хэрэгсэн, Ардчилсан намынхныг өчүүхэн төдий зөрчил гаргавал чангалах зааврыг ч Цагдаагийн даргаар дамжуулж өгсөн гэх яриа ч ортой санагдаж байна. Сонгуулийн өмнө Цагдаагийн газрын дарга Р.Чингис Увс, Баянхонгор аймгийн цагдаагийн дарга нарыг хууль зөрчин солихоор зэхэж байсан нь ч үүнтэй холбоотой. Одоо болж байгаа бүх явц, хуулийн байгууллагын назгайрал, үл тоомсорлол Ц.Элбэгдоржтой холбоотойг үгүйсгэх хүчин зүйл одоогоор харагдахгүй байна.

Төрийн бүх шатны албан тушаалыг мөнгөөр үнэлж зарах, 60 тэрбумаар сонгуулийн зардлаа босгох тухай яриа, хуйвалдаан хийгдсэн баримтын хажуугаар хуулийн засаглал, шудрага ёс тогтоох тухай яригчид, чангаар хашгирагчид яагаад дуугүй сууна вэ? Ирэх 4 жилийн турш авлига цэцэглэх, мөнгөөр суудал авсан хүмүүс зарцуулсан мөнгөө нугалж олох уралдаан өрнөх нь тов тодорхой болчихоод байхад цагдаа, прокурор, шүүх Төрийн бүхий л шатанд “сонсохгүй байна, харахгүй байна” гэсээр өнгөрүүлэхээр шийдээ юу? Шудрага ёс, хуулийн засаглалын талаар амаа чилтэл ярьж тунхагладаг Ц.Элбэгдорж өнөөдөр хуулийг бүхий л хэлбэрээр зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авчихаад сууж байгаа улс төрийн хүчнийг дэмжиж, төрөлх намаа үл тоомсорлон гадуурхаж байгаагийн цаад учир юунд байгаа юм бол?

Энэ бүхэн өнгөрсөн түүхийг эрхгүй санагдуулна.

Тусгаар тогтнол алдагдаж асан түүхэн мөчлөгүүд

Түүх судалдаг эрдэмтэй хүмүүс өнөөгийн Монгол улс 1913-1915, 1921-1935 оны үест гадныхны нөлөө, хяналтанд орж байсан үестэй адил нөхцөлд орж байна хэмээн дүгнэж байгааг би хүлээн зөвшөөрч байна.

1911 онд Манжаас тусгаарлаж, бие даасан улс болсноо зарласан Монголын ноёд эдийн засгийн хүндрэл бэрхшээлд шантрахдаа, эрх мэдэл булаалдан тэмцэлдэхдээ Хятадаас тусламж гуйж, улмаар гурван гүрний гэрээгээр тусгаар тогтнолоо алдан Хятадын нөлөөний улс болон хувирч байлаа. Үүнд нь саад болсон эх орончдыг ил далд аргаар хөнөөж устгасан нь ч түүх. Хятадууд энэ тохиролцоог баталгаажуулахын тулд Сю Шү Жан генералыг 10 мянган цэрэгтэй Монголд оруулсан байдаг. Сю Шү Жан шанзав Г.Бадамдорж, хичээнгүй сайд Б.Цэрэндорж тэргүүтэй Хятадын талыг баримтлагчдыг төрийн удирдлагад байлгахад онцгойлон анхаарч байжээ.

1921 онд хятадаас салах Үндэсний эрх чөлөөний тэмцлийг ашиглан Оросууд монгол улсыг нөлөөндөө оруулах гэж хичээсэн явуулга 1935 онд бүрэн хэрэгжиж 1990 он хүртэл Зөвлөлтийн дагуул улс болон хувирсан түүх бий. И.Сталин Монголын удирдагчдад Оросын дагуул улс болсноо хүлээн зөвшөөр гэдгийг зөөлөн, хатуу янз бүрийн аргаар ойлгуулах гээд бүтэхгүй болохоор хэлмэгдүүлэлт хэмээх Их хядлагыг зохион байгуулж, Орост үнэнч өөрийн хүмүүсийг(Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал)Монголын төрд тавьснаар бүх асуудал шийдэгдэж 1990 он хүртэл нөлөөллөө бүрэн тогтоож байсан.

1990 онд жинхэнэ утгаараа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан монголчууд 26 жилийн дараа гадны нөлөөлөлд ахин орох нөхцөл үүсээд байна. Хоёр хөрш өөрсдийн бодлогыг тулгах, гүйцэлдүүлэхийн тулд тэдэнд барьцаалагдсан, тэднээс хамааралтай болчихсон улс төр бизнесийн бүлэглэлийг төрийн эрхэнд байрлуулж, өөрсдийн нөлөөлөл, бодлогыг тулган хэрэгжүүлэх гэж байгаа шинж тэмдэг тодорхой байна. Энэ нь сүүлийн хоёр жилд Монголын эргэн тойронд болон дотоодод өрнөж байгаа олон үйл явдлаас улам бүр илэрч байгаа бөгөөд миний бие үүнийг ард түмэндээ анхааруулж, харанга дэлдэх үүргээ биелүүлж, энэхүү бичвэрийг тэрлэлээ. Хэрвээ тэмцэж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг гадны гар хөл бологсдын харгайгаар алдаж, ахин дагуул улс болбоос энэ нь хавь мөд шийдэгдэхгүй ужгирсан зовлон, доройтлын үүдийг нээх болно.

МоАХ анхнаасаа тусгаар тогтнол, эрх чөлөөт Монгол хүн, Монгол улсын төлөө тэмцэж, зүтгэж ирсэн. Энэ чанараасаа хэзээ ч буцаж, ухрахгүй гэдгийг ялдамд дуулгая.

Намайг Тавантолгойн ордыг ард түмний өмчлөлд авч үлдэх, эх орноо үйлдвэржсэн,экспортын олон тулгууртай бодлоготой, дэд бүтцийн хувьд бусдаас хамааралгүй, эдийн засаг нь бэхжиж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс байлгахын төлөө хамаг бүхнээ зориулан ажилласны төлөө өнгөрсөн 3 жилд хангалттай баалж доромжлон, гүтгэж, гүжирдэн улс төрөөс зайлуулах гэж бүхий л аргаа шавхаж байгаа нам дамнасан бүлэглэл зорьсондоо хүрлээ.

Та нар, “нүүрсчин бүлэглэлийнхэн” ингээд л Монгол Улсыг өөрсдийн шунал хүсэлд захируулан гадныханд өгөх, хувааж идэх замаа нээчихлээ гэж бодож байгаа бол эндүүрэл. Баярлах цаг чинь болоогүй гэдгийг хатуу сануулъя. Намайг амьд байхад гадны гар хөл бологсод, урваач шарваачид дардан замаар давхихгүй ээ.

0 Сэтгэгдэл
We Facilitate Bank instruments SBLC for Lease and Purchase. Whether you are a new startup, medium or large establishment that needs a financial solution to fund/get your project off the ground or business looking for extra capital to expand your operation,our company renders credible and trusted bank guarantee provider who are willing to fund and give financing solutions that suits your specific business needs. We help you secure and issue sblc and bank guarantee for your trade, projects and investment from top AA rated world Banks like HSBC, Barclays, Dutch Ing Bank, Llyods e.t.c because that’s the best and safest strategy for our clients.e.t.c DESCRIPTION OF INSTRUMENTS 1. Instrument: Funds backed Bank Guarantee(BG) ICC-600 2. Currency : USD/EURO 3. Age of Issue: Fresh Cut 4. Term: One year and One day 5. Contract Amount: United State Dollars/Euros (Buyers Face Value) 6. Price : Buy:32%+1, Lease: 4%+2 7. Subsequent tranches: To be mutually agreed between both parties 8. Issuing Bank: Top RATED world banks like HSBC, Barclays, ING Dutch Bank, Llyods e.t.c 9. Delivery Term: Pre advise MT199 or MT799 first. Followed By SWIFT MT760 10. Payment Term: MT799 & Settlement via MT103 11. Hard Copy: By Bank Bonded Courier Interested Agents,Brokers, Investors and Individual proposing international project funding should contact us for directives.We will be glad to share our working procedures with you upon request. Name: Muhammed Emir Harun Contact Mail :info.financewizardltd@gmail.com
Сайхан өдөр, Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2% -ийн хүүтэй. тулд энэ компани нь зээл авах, чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ, цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой. маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно. ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй: нэр: Улс: Утасны дугаар: Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ: Зээлийн зориулалт: Зээлийн хугацаа: Сарын орлого : Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна (тийм, үгүй) Манай компани Холбоо барих: Компани менежер: Arlene Уильямс Компани Мэйл: (ArleneWilliamsloanfinance@hotmail.com) Компани Уриа: Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм (авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм) Шилдэг Regards, Arlene Уильямс

будаа гурлын мөнгөөр амь амьдрлаа цаашлаад улсаа худалдсан тэнэг /царцаа хэмээх/ сонгогчидын гай наадуул чинь монгол хүмүүс л байгаа шдээ Ер нь учир мэдхээ байсан өөрийнхөө санааг зөв гэж боддог мунхаг хүмүүс маш олон болжээ
Шанзав Г.Бадамдорж чинь харин ч Монголын төлөө гэсэн эх оронч байсныг нь манай түүхчид баталсан биз дээ.
Жэнко хамгаалалтгүй болсон, тэр төмөр замын мөнгийг хусчихсан болохоор цагдаа түүнийг удахгүй дуудна. Амь гарах ганц арга нь ард түмнээр хамгаалуулах.... Хятадаар айлгаж байгаад ард түмнийг өөртөө татах л түүний цор ганц аврал болжээ, хөөрхий... MCS бол Монголыг өөд нь татах компани гэж сэхээтнүүд үздэг юм билээ.
Ardchilsan nam buhii l shatand ooriinhoo buren erhiin hureend yu hussen buhii l zuiliig hiij irlee, bond l gene samurai, hotiin darga ni hog boloh hognii uutand asar ih mongo zarlaa, onoodor mongoliin jiriin ard irged delguurt zeel tavij amidarch baina, zeelees zeel eroosoo ediin zasgiin togtvortoi une hanshiin bodlogo alga, ardchilsan namd bi sanlaa ogson hun gehdee ingej buur ard tumniig ingej dampuuruulna gej bodsongue, Ardchilsan nam bol molchigch nam yu baina bugdiin huu hamaad gazar nutag gazar shoroo bugdiin idiin baina gedgiig harlaa uzlee mederlee, tiim bolhoor ardchilsan nam shinechlelt hiij hojigdoj suraad shineer shine zaluu uhaalag humuuseer udirduulbal zugeer de
Ядуу орон байж орлогоо бас Хятадруу алдаад л, энэ Централ тауэр, Шангри ла -гийн газрыг Улаанбаатрын хамгийн төвд хятадуудад авч өгөөд л, үнэхээр энэ компанид эх оронч сэтгэлгээ алга
MCS ямар булхай компани гэдгийг харьцсан хүмүүс сайн мэдэж байгаа. Хамгийн сайн луйварчингууд удирдаж байгаа нь илт, дандаа засагт байгаа томчуудад хээль хахууль өгөх замаар гарч ирсэн, тэд нар ямар ч засгийн үед хахуульдаж байсан. Монголчууд ийм өрөвдөлтэй хүмүүсээр төрөө удирдуулж байгаа нь харамсалтай юм,Баттулга шиг зоригтой улс төрч алга, бусд нь чимээгүй айсаар сууж байгаар энэ улсаа хятадын эрхшээлд оруулах аймшиг тулгарч байна, улс төрийг хүртэл хятадууд гартаа оруулж авах гэж байна шүү дээ
Чи муу хятадын мөнгөөр их жаргах байхдаа, ирэйдүйгээ харах чадваргүй өчүүхэн амьтан
Battulga chi hiisen zuiltei heleh ugtei hun baunhongort yu hiisniig medehgui humuustei yu yrih ve. Mcs mongoliin toroos fender nereer buh ajliig avch bas tsadajgui ireedui ur yu uh di in min baylagiig avah gej bn
Чиний пиар хийдэг хүмүүс их сайн ажиллах юм, мөнгө аргагүй хүчтэй юм. Ийм урт нийтлэл бичихэд чиний тархи, оюуны чадавхи хүрэхгүй байлгүй дээ. Монгол улс, ард иргэд, журмын нөхөдөө хорлож битгий сонго, төрд сонгож болохгүй гэж зарлах үедээ хамгийн түрүүнд нь өөрийгөө оруулчихсанаа мэдэхгүй байна уу? Чи ингэж тэнэгтэж байхаар төмөр замаас хуссан мөнгөний хэрэгээсээ ял зэмгүй мултрахийг бодооч дээ.
Чи муу хятадын мөнгөөр их жаргах байхдаа, ирэйдүйгээ харах чадваргүй өчүүхэн амьтан
Больж үз АН чинь булхай байсан юм бол тэрий чинь илчилж, ардын итгэл эвдрээ биз дээ, өөрийнхөө бурууг дүгнэ.
ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗТЯ, АТҮТ НЬ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРҮҮЛСЭН ЗӨВШӨӨРЛИЙН ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ОЛОН ЖИЛ АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ АРД ИРГЭД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЛАЖ ШАГЛАСААР ИРЛЭЭ. САЯ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ УЛАН-ҮДЭД БОЛООД ӨНГӨРСӨН АЛТАРГАНА БУРИАД ЗОНЫ НААДАМД ОЛОН МЯНГАН МОНГОЛЫН БУРИАДУУД ЭНЭ ЦЭНХЭР БИЧИГНИЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛООС БОЛООД ЯВЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ОРОС УЛСЫН БИЧГЭЭР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МОНГОЛЫН НЭГ ТББ-ЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
Unen. Battulgiin zov. Midnight toloo chadah chineegeeree temtseerei
МАН-ын бичээчид ажлласаар л байна.
үнэн. монголчуудыг ядуу байлгаад бсаны гор гарч бгаа биз. улсынхаа аюулгүй байдлыг бодох ухаан бхгүй. эм си эс --даврахгүй ээ. монголчууд тэнэг биш. ан- ч гэсэн засаг аваад аан иргэдийг дэндүү дарамталсаар айлгаж залхаасан.
хятадын соёлоос илүү солонгосын соёлд живчих гээд бна бишүү ? тв-ийн бараг л бүх сувгаар солонгос олон ангит кино гардаг болчихоод байна ш дэ, мэдээж солонгосын оронд хятад савангийн дуурь гардаг болоосой гэж байгаан биш л дээ ...
yu ch hiij chadahgui bj busdad ***** sadaa boloo. TT-g yahaa tur shiidchihne. chi idsen munguu harin hamgaalah, yalaa uureheesee bultah zamaa haij bna. zugeer l ta boli!!!!
Онигоотой ац бэ ? Атигар ац ялагдаж сур!
bitgii hudlaa hel hujaa mini
Гадныханы гар хөл болж хэдэн төгрөгөөр улсаа төрөө ***** нарт худадаж байгаа Царцааг тэнд нь 6 сараас доошгүй хугцаагаар байлгах хэрэгтэй буцааж хотруу бүү шилжүүл өөр тийшээ сууришуулах хэрэгтэй. МСS- ийн төрийн эрхийг хууль бусаар хуйвалдаан зохион байгуулаж авах гэсэн оролдлого шүү. Нөгөө юм болгонд дуугардаг ХУУЛЬЧИД , ӨМГӨӨЛӨГЧИД ийм л үед үгээ хэлж баймаар.ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧДЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БАС МӨНХБАЯРТ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЭД Л ХУУЛЬ НЬ ҮЙЧИЛДЭГ БАЙЖ МСS- Д ТОЛГОЙ КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ХУЖАА КОМПАНИ БОЛОХООР ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ хууль энэ ЭМ СИ ЭС гэх компанид үйлчилэхгүй байж ЭХ ОРНОО гэсэн сэтгэлтэй хүмүүсэд хатуурхаж ХУЖАА НАРЫН ТАЛД УЛСАА ХУДАЛДАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ, ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ ЦААШ НЬ МОНГОЛЧУУДДАА ТҮГЭЭ

Chamaig eh oronch gej demjeed ih tenegtteg blaa. Chinii shine sum tusliin udirdagch Ken geed hujaatai chini Bayangold hed hed uulzaj bsan shuu. Chi ter hujaatai niilj hulhi materiaalaar tusluus ih mungu idsen shuu dee. Olon chadvarlag mngl zaluuchuud baisaar btal hujaagaar udirduulj hujaagaas hamag materialaa oruulsan daa, eh oronch durtei hulgaich, chi. Hulgaich hun hulgaichaaraa l duusdag yum bna. Ter Shanhaigiin Kenteigee shanhai ruugaa tonilbol taarna
bitgii hudlaa hel hujaa mini
Tumur zam bariad hiigdeed sanhvvjtgvi zogsson baigaa hiisen hatuu huchil gvvr dalangiin ochij harchaaad ***** mineee hutsaarai
Дэмжиж байна. МАН-ыг Элбэгдорж дэмжсэн нь үнэн. Сайн тэмцээрэй та.
Таныг дэмждэг гэхдээ чөтгөртэй л битгий эвлэрээоэй чөтгөр бол чөтгөр л шүүдээ харин Бурхантай эвлэрвэл бүх зүйл чинь ок болно доо
tiim l eh oronch yum bol hulgailsan munguu ard tumniihee tuluu ulsdaa tushaagaach
Туухэндээ анх удаа ардчилалын буянаар монгол улс 73 сая толгой малтай болчихоод элгээрээ молхож байгаа бол хохь чинь мангуу монголчууд
Монголчууд дайны дараа хагас олсголонгийн уед ч ходоодоороо саналаа худалдаж байгаагуй тусгаар улс гэдгээ батлаж бугд монголынхоо толоо саналаа огч Чан кай ши тэргуутэй хятадуудад салаавч огч чадаж байсан бахархалтай одоогийн энэ ходоодоороо улсаа худалдахаас буцахгуй арчаагуй новшнууд ичиж амьдар цаа*****
Баттулга гишуунийг дэмжиж байна тусгаар тогтнолын толоо бид хамтдаа тэмцэх болно тархины тураалтай монголчууд олширсоныг гадныхан тогтоосоныг сая нотлолоо
Ene battulgiig demjij baina geed baigaa atsnuud tumur zam, sainshandiin mungunuus idsen uusniig ni hamt tulultsuurei tiim l ih naa hulgaichdaa hairtai yum bol.
Tumur zam bariad hiigdeed sanhvvjtgvi zogsson baigaa hiisen hatuu huchil gvvr dalangiin ochij harchaaad ***** mineee hutsaarai
Battulga ахыг дэмждэг шүү. Гол нь санаа зөв бол заяа зөв. Монголоо гэсэн сэтгэлээ итгэлээ танаас олж хардаг шүү. Таныг баттай сонгогдоно гэж итгэж байлаа. Гэвч царцаанууд луйвар хийчихлээ. Таны төлөө цайны дээжээ өргөн дэмждэг шүү. Та бол ард түмний хүү, над шиг сэтглээрээ дэмжиж хүндэтгэж явдаг шүү. Ардчилсан намын дарга энэ царцаа луйвараа засах талаар сайн хөөцөлдөх хэрэгтэй байна.харин та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл сайн л байна. Монголчууд хүний муу үзсэн хүнд дургүй шүү.Хэн ч алдаа гаргана. Алдаа болгон чинь амжилтын тань шат байх болтугай.
Энхболд муу бох, муу дээрээ булихаатай.Тэр жил сугарт уначихаад жил тойрон тахимаа огохгуй гуйгээд суулдээ сугар нь тахимаа огоод салж авсан биз дээ.
Battulgiig demjij bna Buh zuil nudend il haragdaj bhad uhaarch seheerehgui hulduu tolgoinuud esvel meden budligchid
Jijighen udirdagch tom nam niileed songuuliin erunhii horoo burtgeliin gazar 2-g nam bolgood har madhintai havsarch luivar hiisen hezee hoino il bolno ter ued gar niilsen humuusiin oimstoi hul gozpino mash ih nariin zohion baiguulaltai luivar yavsan OILGOO!!!!!!!!!!
Unen, ene nuhur namaa ungahad mash tom gawiya baiguulsandaa, mundag humuus hiisen ajiltai heleh ugtei humuus AN s garaaguid uneheer haramsaj bn, ihenh ni hen ch medkuu nusgai nar garchlaa shit, heden oligarhiinhaa nudnii harzaar hudluh huuheldeinuud yanadaa amidral doloon dor doishoo oroh ni der
MAN iig EB demjsen gedeg unen, MAN mundagtaa yalaagui shuu ard tumeen ertnees erunhiilugchtei niilj horoo nairuulj yamar ch hamaagui uneer garah zorilgoo bieluulsen shuu, yahwee yum negeer duusahgui udahgui bugd il bno, MAN tugsgul AN ii ehlel geed uhaantai chuud ni yarij bicheed bgaa shuu
БАТТУЛГАА ЧИ ЗАЙЛАА ИЧДЭГГҮЙ ХУЛГАЙЧ. 17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭНД ХИЧНЭЭН ГЭР БҮЛ ӨНЧИРСНИЙГ МОНГОЛЫЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ
Х.Баттулгаа чи яасан ичдэггүй хар хулгайч вэ. Өөрөө юу ч чадахгүй байж дандаа бусдыг үгүйсгэнэ. Чиний хөрөнгийн ихэнхийг Билли Вонг гэж ***** эзэмшдгийг яагаад нуугаад байгаан. Бас ***** хурлийзаар нь хүн дуудах дуртай чамд 4 ийн 4 ***** хүүхэд байгаагаа чи юу гэх вэ. Чамд нөхрийн сэтгэл гэж байхгүй гагц хувийн шунал хязгааргүй өш хонзон л буй. Намынхаа хичнээн сайхан залуучуудыг чамд итгээгүйн төлөө нугаслав. Эцэстээ чи намаа л нугаслалаа. АН-ын дэмжигчийн хувьд хэлэхэд Тэмүүжин Гантөмөр Батчимэг эд нар гарч ирж байж л танай дампуурсан нам цэвэршинэ. Эцэстээ бол сонгуульд чамаас болж л нам чинь унасан шүү. Харин чи бол өөрөө л гарах гэж улайран зүтгэж байна. Одоо чамд дархан эрх чинь бхйхгүй болсон энэ завшааныг ашиглаад сайхан шалгуулчих гэж зөвлөмөөр байна
Unen, ene nuhur namaa ungahad mash tom gawiya baiguulsandaa, mundag humuus hiisen ajiltai heleh ugtei humuus AN s garaaguid uneheer haramsaj bn, ihenh ni hen ch medkuu nusgai nar garchlaa shit, heden oligarhiinhaa nudnii harzaar hudluh huuheldeinuud yanadaa amidral doloon dor doishoo oroh ni der
Battulgiig demjij ban zuv bodoltoi zuv hvn
eh oronch gedeg hii hooson tsejee deldehiin ner bish hiij buteehiin ner Battulgiig demjij bn
Jaahan yum unshsan dotroo botoltoi doroo suuritai hun bol MoAX-ni darga X.Battulgiig l demjine dee
galzuu soliotee amitan bee yaadag
Lalraa chinii ner deereh buh hurungiin talaas iluug Billy gedeg hujaa ezmshdegshdee
hutsdag haltar
chi TT hyatduudad uguh nuuts geree hiisen chini tsagaan dr haraad barimttai bna, chi narin tumur zamiin aman dre eserguutsdeg blhos hyatdiin company-r bariulah gd sanaj bichij garin useg uuruu zursan bizde. bitgii ulger yarij ard tumni tarhiig ugaach, ard tumen chamar tarhia ugaalgah teneg bish gdge saya songuuliar haruullaa. chinii unen nuur tsaraig ard tumen meddeg boljee
Хоёр хөрштэйгээ муудах ёстой юмуу бидтэгээд юу хожих юм баттулгө сонгогдвол сонгууль шудрага сонгогдохгүй бол будилаантай байдаг юм уу тэр царцааны нүүдэл гээд байгаа юм аа түр шилжүүлэг хийсэн бүртгэл мэдээллийн төвтэй хариуцлага тооцооч орон нутагт бүртгэж авсан сонгуулийн хэсгийн хороотой заргалдаач түр ирсэн хүнийг оролцуулахгүй санал хураалтаар өрсөлдий гэж ман-ын эрдэнэочир уриалга гаргаад байсан даа баттулга тэр үед нь чимээгүй л байсан одоо ялагдахаарөа яагаад байна аа шилжих хөдөлгөөнийг зохицуулж чадаагүй сонгуулийн ерөнхий хороотой заргалд
Zaza *****. Tahimaa ugch sur. Er hun shg bai
Eooe suuldee bur sanal ogson irged bid hurtel battulgiin toloo ogooguigeeree buruutan bolj taarah ni ee.Songogch gedeg bol MOngol ulsiin irgen, irged bidniig heterhii doromjilj bna. Idsen uusnaa zugeer l shalguulaachde yagaad ingej Ih hurald garah gj ulairaad baigaan be
ylagdlaa huleen zuwshuuruud saihan nambatai baij boldguin bhdaa ene ulairch bgaa bdal hardlaga l toruulene idsen uusan ni barigdah geed bgaan bna gej dugnehed hurgej bna
Eooe suuldee bur sanal ogson irged bid hurtel battulgiin toloo ogooguigeeree buruutan bolj taarah ni ee.Songogch gedeg bol MOngol ulsiin irgen, irged bidniig heterhii doromjilj bna. Idsen uusnaa zugeer l shalguulaachde yagaad ingej Ih hurald garah gj ulairaad baigaan be
Chi hujagiin ***** biz
Novsh gej jinhene hor nairuulagch. Chi jujig tabih hereggui. Hyatadin gar hul. Songuulid unasan ni chiniii hohi. Mongolchuud chamaig tanij
Chi hujagiin ***** biz
ялагдаж сурах нь ялж сурахын эхлэл юм шүү Баттулга гуай, Монгол улс Хятадтай мөнхийн хөрш бид энэ улстай харилцан зочилж хамтран ажиллахаас өөр зам байхгүй....улс төрч хүн үг хэлээ бодож цэгнэж хэлж бай, танк орж ирэхээс айж төмөр зам бариулаагүйн гороор улс орон яаж элгээрээ мөлхөх гэж байгааг харан бахдаж суугаа чинь дамжиггүй, одоо амаа хамхиад чимээгүй л суу, тэнэг хүний дуугай нь сүртэй гэж үг бий
Ухнын төр Бухын төр Харийн хааны төр гэж Богдын лүндэн бий
Yag zov, demjedeg shuu
Аймшигтай, цаана чинь ядаж байхад үндэсний телевиз хүртэл 26 багц цувралаа 5 жилийн турш үндэсний телевизээр цацах гэж байна. Энэ бол их гүрний алсуур, аажуухан өрнүүлж буй хар хайрцагны бодлого. Манайх ямар ч үндэсний аюулгүй байдлын баримтлал, зарчим, хар хайрцагны бодлого гэх юмгүй болж. Захын нэг муу ***** өвгөний гар хөл их хурлынх нь хувь заяаг шийдэж, газар шороо, тусгаар тогтнолоо гэсэн нэгнийг түлхэн унагаж байна. Эбэ гэж хүн л Ардчилал гэж ганц нэг үг дуугарснаас ардчилал гэдэг зүйл үнэхээр бүрэлдэж, төлөвшөөгүй байна. Тэр хүн өөрөө нүхээ ухчихсан болохоор уснаас хуурай гарч байх шиг байна даа, хувиа хичээсэн хувалз. Энхбаяр ч арай ч үндэсний эрх ашгаа уландаа гишгээгүйг санах хэрэгтэй... Сэрэхсэн, сэхээрэхсэн монголчууд минь...
Battulga khashrahgui nuhur yum aa. Hor nairuulsan, bydlian hutgasan heveer l baih yum aa. Tumur zamaas idsen 200 saya am.dollar. 1990 ond 17 chingeleg vagon spirt oruulj irsen controband geh olon asuudaltai hyndee. Ene bygd sonind baisan medeelel. Battulgyg shyymjilsen setguulch emegtei gertee nas barsan, bukhchyydiig tyrhardag geed olon asyydal baina. Harin judogiin salbart gavya baiguulssan ynen.
Яг л ийм болоод байна даа
Unen shuu, mongoliin ard tumen tanii ard baigaa
Эрхэм хүндэтиргэд, эх орончдоо МАН эх орныг мань Хятад худалдаж Хятадын санхүүжилтээр сонгуульд яллаа. Хятадууд зөвхөн М. Энхболд мэт эрлийзүүдээ ашиглаад зогсохгүй бүүр баруун Монголын Нямдоржийг хүртэл элсүүлээд байгааг тайван харж сууж болох уу?
Mash zuv zuil bichsen baina.Battulgiig demjij baina.
Хамгийн их уншсан