Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канье Уэст холливудын оддын нүцгэн байгаагаар клип хийжээ


Америкийн рэпер Канье Уэст өөрийнхөө The Life of Pablo альбомны Famous дуундаа өвөрмөц шинэ маягийн клип хийсэн байна. Тэрээр эндээ  холливудын одод нүцгэлээд  унтлагын өргөн орон дээр  зэрэгцэн хэвтэж байгаагаар дүрсэлжээ. Тэдний дунд өөрийн нь эхнэр Ким Кардашьян, түүний эцэг, нэг жилийн өмнө эмэгтэй болсон Кейтлин Женнер, дуучин Тейлор Свифт, улстөрч, тэрбумтан Дональд Трамп, Жорж Буш, Рианна, Крис Браун, Эмбер Роуз, Анна Винтур, Рэй Жей, Билл Косби нар байгаа бол яг голд нь Канье өөрөө хэвтэж байна.
Зураг дээрх одууд бүгд жинхнээрээ биш, нэлээд  хэдийг нь ижил манекин ашигласан гэнэ. Канье энэ клипээ сурталчилгаа биш, бас одуудыг  гутааж байгаа ч биш, зүгээр л алдаршуулах гэсэн хэрэг гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан