Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ өгсөн шалгуулагчдын дүнг нийтэд зарлалаа

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 8, 9, 10-нд улс орон даяар нэгэн зэрэг явагдаж дууссан. Хэдийгээр албаны хүмүүс нь ихэд зохион байгуулалттай болсон гэж байгаа ч алдаа, дутагдал ихтэй байсныг шалгуулагчид нь нуугаагүй юм. Ямартай ч Боловсролын үнэлгээний төвийнхөн хэдэн хоногийн өмнө шалгалтуудын зөв хариултуудыг сайтдаа байршуулсан байсан бол өнөөдөр хүүхдүүдийн шалгалтынх нь дүнг нэг бүрчлэн гаргаж дүнгээр нь жагсааснаа вэб сайтдаа байршуулав. Үүнээс залуус ямар дүн авснаа мэдэж болохоос гадна авсан оноо нь аль сургуулийн босгыг давж буй талаархи мэдээллийг авч болно. Харин тэдний дүнгийн батламжийг нь энэ сарын 3 хүртэл тараах нь.  Энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа сурч буй сургуулийнхаа захиргаанаас томилогдсон багш, ажилтнаасаа, орон нутгийнхан аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаасаа авах юм байна. Харин Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид батламжаа БҮТ-ийн заасан газраас хүлээн авах нь. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан