"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекс 2.3 хувьтай гарчээ
Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн орон сууцны үнийн индекс (ОСҮИ)-ийн судалгааны өнгөрөгч сарын дүнг олон нийтэд танилцууллаа.
Судалгаагаар өнгөрсөн сард орон сууцны үнийн ерөнхий индекс 2.3 хувьтай гарчаа. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан дүн харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны зургадугаар сарын дүнтэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 15.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар буурсан бол оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хуучин орон сууцны тухайд -5.9 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Орон сууцны үнийн индексийг хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

0 Сэтгэгдэл