Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
“Лалын улс”-ын дайчид “Сирийн шинэ арми”-ийн дайчдыг хөнөөжээ
Мэдээллийн Al Masdar News сайтын мэдээлснээс үзвэл алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид Сири-Иорданы хил дээр байрладаг “Сирийн шинэ арми”-ийн дайчдын байрлал руу довтолж тэдний америкийн терроризмын эсрэг тэмцэлд ашигла гэж өгсөн зарим зэвсэг техникийг нь булаан авсан байна.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн “Сирийн шинэ арми” бүлэглэлийн босогчид руу дайрч байгаа нь ганц энэ удаа биш. Зургадугаар сарын 27-нд Сирийн Абу-Кемаль хотыг авах тулаанд “Лалын улс” бүлэглэлийнхэн бас босогчдыг дийлсэн юм. Уг нь “Сирийн шинэ арми”-ийнхан эхлээд амжилттай давшиж хот руу 30 орчим км дайрч орсон ч “Лалын улс” бүлэглэлийнхэн хариу цохиж хотыг өөрийн хяналтдаа авсан юм.
Энэ тулааны үеэр лалынхан “Сирийн шинэ арми”-ийн босогчдоос 40 хүнийг устгаж 15 хүнийг, байлдааны талбарт орхисон бүх зэвсэгтэй хамт олзолж авсан юм. Босогчдын үлдсэн хэсэг нь байрлалаа орхиж Сири-иорданы хил дээрх Танфе баазад очсон юм байна.
Сирийн лалуудын бүрэлдхүүнтэй “Сирийн шинэ арми” зэвсэгт бүлэглэлийг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх зорилгоор АНУ-ын оролцоотойгоор 2015 оны тавдугаар сард байгуулсан юм.

0 Сэтгэгдэл