Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээрхийн гэгээн Далай лам 81 насны сүүдэр зэрэгцлээ


7 сарын 6-ны энэ билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн XIY  Далай лам мэндэлснийг бурхны шашинт орнуудад тэмдэглэж байна. 

14-р далай лам 1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ.  Лхамо Дондуп нэртэй түүнийг хоёр настай байхад нь  XIII Далай лам Түвдэн Гьацогийн хойд дүр хэмээн өргөмжилсөн байна. 

Тэрээр бүхий л амьдралаа бусдыг гэгээрүүлэх, сургах, сайн үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлс хийж байгаа нь үнэхээр бахархууштай үйл юм. Дээрхийн гэгээн ямагт энх тайван, эв найрамдлыг тунхаглаж асуудлыг хүч үл хэрэглэх замаар шийдвэрлэхийг чухалчлан сургаж ирсэн хүн. Ийм ч учраасс түүнд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртээж  байсан юм. Тэрээр маш их түрэмгийлэл болж байх үед ч хүч үл хэрэглэх бодлогыг л тууштай баримталдаг хүн юм.

Дээрхийн гэгээн таван тивийн 60 гаруй улсаар аялж, олон олон ерөнхийлөгч, ерөнхий сайд, хаан, хатадтай уулзахдаа ч энх тайван найрамдал, хүч үл хэрэглэх талаар ярьж санал солилцдог нэгэн.

1959 оноос хойш түүнийг энх тайвныг бусдад түгээж байгаад нь, шашин хоорондын ойлголцол бий болгож, хүч хэрэглэдэггүй үзэл баримтлал, мөн дэлхий нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж энэрэнгүй нинжин сэтгэл гаргасаных нь төлөө олон улсын 80 гаруй шагнал, өргөмжлөл гардуулсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан