Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгыг гүтгэж, Д.Ганбатыг унагахаар мөнгө тараасныг шүүх тогтоожээ


УИХ-ын гишүүний тангарагаа өргөөд буй Л.Эрдэв-Очирын сонгуулийн штабынхан сурталчилгааны явцад айл өрхөөр явж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэсэн “кино” үзүүлсэн гэх асуудал гарсан билээ.
Тэгвэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх асуудлаар хуралдаж, Л.Элдэв-Очирын сонгуулийн штабын ажилтан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоожээ.

Б.Мөнхдалай, С.Өнөржаргал гэх хоёр нь Баянхонгор аймгийн Галуут сумын МАН-ын жолооч, ухуулагчаар ажилладаг байж. Энэ талаар Б.Мөнхдалай нь “...айлуудаар орж сурталчилгаа хийхдээ сиди бичлэг үзүүлээрэй гэж МАН-ын штабаас өгсөн. ...Тэрийг нь айлаар орж үзүүлсэн. Сиди нь АН-ын талаар бичлэг байсан” хэмээн шүүхэд гаргасан тайлбартаа хэлжээ. Эцэст нь, шүүх бүрэлдэхүүн “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасан сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараасан болох нь нотлогдсон” гэж үзээд МАН-ын ухуулагчийг 1.3 сая төгрөгөөр торгосон байна.

Мөн УИХ-ын 7-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Занданшатарын төлөө санал өгүүлэхээр мөнгө тараасан гэдэг нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогджээ.
Тухайлбал, Г.Занданшатарын сонгуулийн штабт ажиллахаар Баянхонгор аймагт очсон  О.Дөлгөөн нь УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшигч Г.Занданшатарын төлөө санал өгүүлэхээр гурван хүнд мөнгө тараах, үлдэгдэл мөнгийг нь сонгуулийн дараа өгөхөөр хэлцэл хийх замаар Сонгуулийн тухай хуульд заасан хууль бус сурталчилгаа хийсэн болох нь тогтоогджээ.
Мөн тэд “Аймгийн төвийн 1 ба 4-р багийн сонгууль өгөх насны бүх хүнд нөлөөлж, Занданшатарыг дэмжүүлэх ёстой гэж хэлээд тийм хүмүүсээ олоод паспортных нь хуулбал, утасны дугаарыг нь авч ирэх ёстой” талаар ярилцсан байна. Мөн Б.Баттөр гэгч шүүхэд тайлбар өгөхдөө “...Би элсэхдээ гурав дахь эгнээнд прамид маягаар салбарлаж байсан. Тэгэхэд лав 900 гаруй хүн байсан. Би элсэгдэж ороод өөрийнхөө доор 2 хүн олно. Тэр хоёр дахиад хоёр хүн гээд салбарлаад явдаг юм” хэмээн сонгогч хэрхэн цуглуулж байгаа талаар ярьжээ. Тэднийг шүүхээс Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзлээ.

0 Сэтгэгдэл
ичдэггүй луйварчин ***** ажилчидаа аваачиж луйвараар сонгуульд гарчихаад нээх өөрийнхөө хүчээр гарчихсан юм шиг яаж инээгээд төрийн ордонд сууж чадаж бна бас тэгээд сонгуульд зарцуулсан мөнгөө нөхөх гэж барааныхаа үнийг 100-200 төгрөгөөр нэмчихэж байгаам даа
гомдолтой гэвэл бїгд л гомдолтой. тэглээ гээд шїїхээр шийднэ гэвэл бєєн будлиаан болно.
Eldevochir *****. Chamg neg udur tahir dutuu bolgonoo
Энэ шинээр гарч ирж буй засгийн газрынхан эх оронч сэтгэлээр үүрэгтээ хандаад энэ ЭмСиЭс-ийн ноерхолыг таслан зогсоовол ирэйдүйд хүүхдүүд маань хятадын дарамтлалд орохгүй л байх. Энэ компани муйхар түрэмгий аргаар бүх юманд хандаж байгаа нь илт байгаа биз дээ. Бүх юмыг мөнгөөр худалдаж аваад сурсан, байнга худлаа пиар явуулж өөрийгөө магтана, монголчуудыг ядуугаар нь дээрэлхэж мөнгөөр худалдаж аваад сурсан....
хуулийн дагуу элдэв-очироо татаач дээ . МСS-ийн Богд уулын арыг тэр чигт авчихсан байгааг хотоос гардаггүй юмуу эсвэл зүүн тийш явдаггүй хүмүүс ажигладаггүй байх, Дархан цаазат уулыг яаж авсныг ойлгохгүй юм. Харамсалтай байна. МСS-ээс их л мөнгө авсан болоод энэ томцуул хамгаалаад байгаа байх даа.
Баттулга аа. Наад хоосон толгой худалч, согтуу Ганбатаа аваад төрөөс хол бай. Ард түмэнд төмөр зам, аж үйлдэврийн цогцолборын мөнгийг яасан вэ гэдэгтээ шүүхээр зөв хариулт өгчих. Үнэн хаа ч сайхан байдаг ялсан ч эс ялсан ч үнэн сайхан. Үнэнээр яюбал Ерөнхийлөгч ч болж болно ш дээ.
Er n oron dayar ingej songuuli yavagdsan n todorhoi
ingej ***** shig amidrahaa boliochee..uhen uhtelee oortoo unench yavaldaa..tertee tergui barigdahaas hoino.
Хамгийн их уншсан