Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаар шандас юугаан сорьсон нас насны морьдын айраг түрүү

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны зургаан насанд  газар газрын 1600 гаруй хурдан хүлэг шандас юугаан сорьлоо.

Азарга

Азарганы уралдаанд газар газрын шандаст 177 хүлэг давхиснаас  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун түрүү магнайд
Аман хүзүүнд, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор,
гуравт, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд,
дөрөвт, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр,
тавд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул тус тус хурдаллаа.

Их нас

Их насны морьдын уралдаанд 372 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэснээс:
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан түрүү магнай болж,
Аман хүзүү, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, улсын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн,
гуравт, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач М.Даваажаргалын хүрэн сарт,
дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан,
тавд, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд нар тус тус хурдаллаа.

Соёолон

Соёолон насны уралдаанд 235 соёолон уралдсанаас  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагваджорийн бор үрээ түрүүлж,
Аман хүзүүнд, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал үрээ.
гуравт, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр үрээ,
дөрөвт, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан үрээ,
Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, улсын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан тус тус хурдаллаа.

Хязаалан

Хязаалан насны морьдын уралдаанд 385 хурдан хүлэг бүртгүүлснээс 342 нь уралдаж  Дундговь аймгийн алдарт уяач Б.Баярсайханы хүү Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд, Завханы Тосонцэнгэлийн Галдбадрахын  Батбаатарын бор үрээ, гуравт Дундговь аймгийн Хулд сумын Нэргүйн Батжаргалын  шарга үрээ,
дөрөвт, Цэндийн Энхтайваны хонгор үрээ,
айргийн тавд Ч.Мөнхсүрэнгийн бор үрээ уралдаж, наадамчин олноо баясгалаа.

Шүдлэн

Хурдан шүдлэн насны уралдаанд 281 үрээ уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор халзан түрүүлж,

Аман хүзүүнд, Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Ц.Нүүдэлийн хонгор,
гуравт, Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Х.Түмэнбаярын бор
дөрөвт, Ховд аймгийн Алтай сумын уугуул, улсын Алдарт уяач Ц.Гантөмөрийн халтар,
тавд, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Д.Ганболдын хонгор халзан.

Даага

Хурдан дааганы уралдаанд газар газраас ирсэн 212 хүлэг тоосоо өргөснөөс Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр түрүү магнай болж,
Аман хүзүүнд, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар уяач Н.Баасанжавын хээр халзан,
гуравт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул,
дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан,
тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан тус тус хурдаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан