Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболдыг намын даргаа өгөх шаардлага тавина

УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын суудлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шилжүүлэх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тавих сурагтай. Тэрбээр УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан өдөр /2016.07.05/ намынхаа даргыг Ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэн томилогдсоныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултлаа хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Сонгуульд ялсан намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж, хариуцлага хүлээдэг. Гэвч МАН-ын дарга М.Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлэлгүй, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ачаагаа үүрүүлсэнтэй Ө.Энхтүвшин гишүүн эвлэрч чадсангүй, эрх мэдлээ мөн шилжүүлэх ёстой гэсэн шаардлага тавих гэж байгаа бололтой.

МАН-ын туршлагатай улстөрчийн тоонд бичигдэж ирсэн тэрбээр 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон дархан түшээ юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд МАН сонгуульд ялагдал хүлээн гудамжинд гарахад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тус намыг удирдан, хоёр ч удаагийн хэцүү байдлаас гаргаж, ялалтад хүргэж байсан туршлага бий.

Одоо МАН-ын гишүүд туршлагатай улстөрчийнхөө үгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авах нь уу, тэс хөндлөн зөрөх нь үү гэдгийг харах л болж байна.

0 Сэтгэгдэл
Mongol ulsiin darhan avarga shantaajchin baina hoorhii tsaaguuraa saidiin suudal l gorilood baigaa ymdaguudaa.shuud l heleed yavahguidee namaa samaraad AN-namiinhnii araas orchih viidee.ul tooj bolohguidee Enhboldoo nuraahad ch mon ch amarhan shuudee.....
ЗА МУУ ЭНХБАЯРЫН БАЛЧИГ БАЛИН ЭНХТУВШИН МИНЬ МАХНЫ УНИЙГ 1200 гэж шааж явдгаа БОЛЬЧИХООД ХУЦНА ШУУ!!!!!!
ZUW SHUU MERGEJLIIN BISH TETGEWRIIN ZASGIIN GAZAR BAIGUULWAL MAN MUHNU SHTEE
Энхтүвшин чинь хөгий гаруу ерөнхийлөгч болно гэж зүүдлээд яваа юмуу
зөв шүү. намын даргаа м энхболдоос авах хэрэгтэй. энхболдын сайнаар ман ололхи болоогүй ан- гэдэг дээрэмчидээс иргэд зугатаасан .
Хамгийн их уншсан