Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд автомат жолоодлоготой автобусаар үйлчилнэ


Ирэх сараас Токио хотын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд жолоочгүй автобусыг үйлчилгээнд ашиглаж эхэлнэ гэж Японы мэдээлэл технологийн томоохон компани мэдэгдлээ.

“DeNA” компани жолоогүй автобус зохион бүтээх төслийг Францын нэгэн компанитай хамтран хэрэгжүүлжээ.

Чиба хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс худалдааны төв хүртэл автомат жолоодлоготой автобусаар үйлчилнэ гэж “DeNA” мэдэгдэв. Энэ автобус нь 12 хүн тээвэрлэн урьдчилан тогтоосон маршрутаар явах аж.

Камер болон мэдрэгчүүд нь автобусны ойролцоо ямар нэгэн зүйл байгааг илрүүлмэгц автобус автоматаар зогсох ажээ. Түүнчлэн зорчигчид яаралтай нөхцөл байдлын үед товчлуур даран автобусыг зогсоож болно.

Тогтсон чиглэлд явдаг автобуснуудын хувьд автомат жолоодлогын систем тохиромжтой гэж албаны хүмүүс үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан