Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дахиад л стандарт бус Засгийн газар байгуулах уу

Хуульдаа бол 39-өөс дээш суудал авсан нам Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болдог. Гэвч энэ сонгуулиар аль ч нам 39-өөс дээш санал авч чадсангүй. Тиймээс стандарт бус буюу эвслийн Засгийн газар байгуулагдахаас өөр аргагүй болох нь. Гэвч ирэх дөрвөн жил Монгол Улсын хувьд маш чухал учраас Засгийн газраа алдахгүйн тулд МАН МАХН-тай сүй тавихаар хадаг барьж байгаа тухай яриа гарчээ. Ингэвэл АН ялсан цөөнх болно гэсэн үг. Гэвч хуулиа харвал энэ ямар ч боломжгүй гэнэ. Яагаад гэвэл, сонгуульд оролцохоосоо өмнө эвсээгүй л бол цөөнхөд тооцогдох хуультай юм байна.

Гэвч энэ явган яриа үнэн бол МАНАН-гаас ангижиръя уриатай сонгуульд оролцсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр хүнд дахин улс төрд орж ирэх нүүргүй болтолоо унана гэсэн үг. Харин эсрэгээр тэд нэгдвэл жинхэнэ эрх ашгийн төлөөх улаан цайм луйвар болон хувирна. Засгийн газрын эрхээ л авч байвал нэр хүнд шороотой хутгалдах нь хамаагүй гэдэг зууны шилдэг тэнэглэл болно. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газар дахин стандарт бусаар бүрэлдэж ч магадгүй гэх. Юутай ч, олон суудал авсан АН-д хуулийн ямар нэг гарц, сонголт байж оньсого тайлагдаж мэдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан