Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний сайд нар багтаж байна.

Харин Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийг яам болгон өөрчилжээ. Түүнчлэн БСШУЯ-ыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болгон өөрчилөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан