Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг тодруулав

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх сайд нарт нэр дэвшигчдийг тодруулав.

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Шинэ Засгийн газар энэ дагуу 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллахаар болсон юм.

Чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарын асуудлыг хэлэлцэн нэрсийг тодруулав. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж нэрсийг хэлэлцлээ.

Ингээд сайд нарт нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ

Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ

Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР

Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ

Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР

Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ

Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН

Дээрх сайд нарыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан