Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар 4 сайдаа хүлээн авах нь


Ажилдаа шуурхайлан орсон Засгийн газраас дөрвөн сайдын нэрийг АТГ-аас мэдүүлсэн тодорхойлолтын дагуу түр түдгэлзүүлсэн. Учир нь сайдад нэр дэвшигчид тус тусын салбартаа үйл ажиллагаа явуулдаг хувийн болон хувь оролцоотой компанитай учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзжээ. Энэ нь нэг талаасаа хууль ёсны зөв зүйл ч гэлээ нөгөө талаасаа өнөөх ардчилсан ёс,хүний эрх энэ тэрээ зөрчсөн юм шиг. Тодотговол, сайдад нэр дэвшигч Базарын дүү Болд бизнес эрхэлдэг, хувьдаа компанитай бол нөхөр Базар сайд болохгүй юмбайна. Үүнээс харвал Болд гэх хувь хүний эрх, Базар гэх хувь хүний эрх тэрчигтээ зөрчигдөж байна. Түүгээр ч зогсохгүй Базар, Болд нарын гэр бүл үрхүүхдийн эрх ч давхар зөрчигдөнө. Ардчилсан нийгэмд ийм зүйлээр хөөцөлдөх нь илүүц ч юм шиг. Гэхдээ энэ бол хууль учраас яах ч арга алга. “Хүн тэнгэрийн дортөрж хуулийн дор аж төрдөг” биз дээ.

       Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охин ээжийнхээ, өвөөгийнхөө, өндөр өвгийнхөө мэргэжлийг өвлөсөн дөрөвдэх үеийн эмч учраас мэргэжлийнхээ дагуу найз нартаа зөвлөх замаар шүдний эмнэлэг байгуулсан аж. Гэтэл “ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн заалтад Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч ээж нь багтчихлаа. Дөрөв дэх үеийн эмч хүн хувьсгалын болон хувийн хэвшилд ямар нэг үйл ажиллагаа явуулж болмоор санагдана.

      Гэхдээ хууль нь ийм хойно яалтай ч билээ.Харин албан мэдээлэл сөхвөл сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охинд өнөөдөр энээмнэлэг хууль ёсоор ямар ч хамаарал алга. Албан ёсны улсын бүртгэл шүүсэн ч огтхамаагүй. Түүний охин энэ эмнэлэгт оролцоотой байсан хувийг тухайн үеийн хамтрагчид нь өөр дээрээ хууль ёсны болгоод авчихаж. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийн охинд ямар нэгэн хувийн болон хувьсгалын эмнэлэгт оролцоо байхгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Энэ мэтчилэн сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорч ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, тэрбээр “хувьдаа барилгын компанигүй, барилгынчиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, зөвхөн гэрээний дагуу төслүүдийг удирдаж ажилладаг” хэмээсэн тайлбарыг хуульчид өгсөн байна лээ.

      Сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн охины хувьд ч хуульчийн зүгээс ийм байр суурийг өгч байна. Тэгэхээр сайдад нэр дэвшигчдийн хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил алга. Нийгэм эдийн засгийн чамгүй бэрхшээл дунд байгуулагдаж байгаа Засгийн газрын сайдуудыг гүйцээн томилж ажилд нь оруулах нь юу юунаас чухал байна. Салбараа мэддэг туршлага бүхий хүмүүсээ хурдхан ажилд нь оруулж хямралаас гарах гарцаа хайсан нь дээр болоод байна. Нөгөө талаар жендерийн асуудал ч яригдаж, энэ тухайд улс төрийн хүчнүүд мөрдөж эхэлсэн. Тиймээс МАН энэ удаа Засгийн газарт гурван эмэгтэй сайдтай байхаар тусгасан. Харин одоогийн байдлаар ганцхан эмэгтэй Д.Оюунхорол тамга тэмдгээ гардаж аваад байгаа бол хоёрыг нь түр түдгэлзүүлсэн. Тухайлбал,Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн хувьд энэ квотыг авах ёстой хүний нэг учраас МАН нэрийг нь дэвшүүлсэн. Тэр бол салбарынхаа асрагчаас  дэд сайд хүртэл үнэлэгдэн ажиллаж байсан туршлагатай нэгэн учраас салбарынхан ч халуун дотноор хүлээж авахаа илэрхийлсэн юм.   

      Яахав, дээрх хүмүүсийг сайдад томилоход хууль ёсоор “ашиг сонирхлын зөрчил” үүсч болзошгүй гэх үүднээс түр түдгэлзүүлээд байв. Одоо харин тэдэнд ийм зүйл алга. АТГ-аас ч энэ тухайд хариу өгөх байх. Тэгэхээр “мэргэжлийн” Засгийн газар хууль ёсны сайдуудаа хүлээж аваад ажилдаа орох л үлдлээ. Олон талаасаа хууль ёсны Засгийн газар байгуулах гэж зүтгэж байгаа эрх баригч намыг буруутгах аргагүй. Харин одоо бүх зүйлийг хууль ёсны хүрээнд эхлүүлэх ажил л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Энэ Цолмон МАН-ыг хэвлэлээр дарамталж байж сайд болох санаатай байнаа даа. Ард иргэд хүлээж авахгүй байна. Дээр нь АТГ зөрчилтэй гэдгийг нь тогтоочихсон. АТГ худал бичиг өгсөн юм гэхгүйл байх
OORIIGOO L BICHUULEED BHIIN
энэ 2 авгайгаас өөр давхар дээлгүй сайд хийчихэээр чадвартай эмэгтэйчүүд алга гэж үү М.Энхболдоо мөнгө өгсөн хүн сайд болдог бол би мөнгө өгч сайд болмоор байх юм бодож үзээч МАН хан гуай
ии
4 jil hurdan unguruusei,Ene M.Enhbold bur davarah ni! MAN-iig yah gej songov doo,uilmaar bna.
Ene aвгай одоо больж олон түмнийг тайван байлгаач ямар түвэгтэй авгай вэ.ард түмэн чамд дургүй байхад зүгээр больчихооч.нөгөө сайд болох гээд байгаа Мөнхболор нь арай дээр нүдэнд дулаахан юм байнлээ
сангийн сайд болсон Чойжилсүрэн бол улсын төсвийн талыг нь өөртөө өөрийнхөө компани руу шилжүүлэх хүн шүү дээ та нар удахгүй харах болно оо тэр үед ямар мундаг эдийн засагч болох, сонгогчид ямар хүмүүсийг сонгосноо ойлгох болно оо
Oo harin said bolohgui l bol uheh gd bgaa yum shig bna lee ene Tsolmon. Said bh uneheer ashigtai yum bna l da. Ternees enenii eruul mendiin salbariig saijruulna gej yu bhav
ЯАГААД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИТЛӨЙ ГЭЭД ХАСАГДСАН ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ САЙД БОЛГОХ ЁСТОЙ ГЭЖ? МАН ТИЙМ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ЯДУУРЧИХСАН НАМ УУ? МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ САЙД БОЛГООД, МӨНГӨГҮЙ ЦААНА БАЙГАА ЧАДВАРТАЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ ОРХИОД МӨНГӨ ДАГАЖ НАЙГАХ ЗӨВ ҮҮ??БУРУУ ЮУ? М. ЭНХБОЛДОО??НӨГӨӨ САНДУЙГИЙНХАА 60 ТЭРБУМЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ? МАН-Д ЦОЛМОН, ӨНӨРБОЛОР 2-ООС ӨӨР САЙД БОЛЧИХ ХҮН БАЙХГҮЙ БНА ГЭВЭЛ ЁСТОЙ ЭМГЭНЭЛТЭЙ БНА.ЁСТОЙ ИЙМ АРЧААГҮЙ НАМЫГ ЯАХ ГЭЖ СОНГОВОО??АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ГУТААЖ ДОРОМЖИЛЖ УЛАНДАА ГИШГЭЛЭЭ.МАН ДАХИЖ ИТГЭЖ НАЙДАЛТ АЛГА ЭНЭ НАМД
MAN zuvhun munguur buh yumiiv shiiddeg nam bolohoo buren haruullaa odoo munguu ugch alban tushaaltai bolson humuus ard tumnii tatvariin mungiig uursduu karmaalna shuudee
М.Энхболдын гарт мон-ын хувь заяа байх болно гэж МАН-ы амлалтанд байсныг би анзаараагүй юм байхдаа.За МАН-д муу дүн тавилоо.Бидний сонголт нэг иймэрхүү
ЦОЛМОН ГЭЖ ЯМАР Ч ҮНЭТЭЙ ХҮН ЮМ, ЯМАР Ч ҮНЭТЭЙ НҮХ ЮМ. БҮҮ МЭД.
М.Энхболдын гарт мон-ын хувь заяа байх болно гэж МАН-ы амлалтанд байсныг би анзаараагүй юм байхдаа.За МАН-д муу дүн тавилоо.Бидний сонголт нэг иймэрхүү
Нэр дэвшигчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд бизнес эрхлэхгүй яаж амьдрах юм бэ. Нэр дэвшигч өөрөө л тэдгээрийн бизнест гишүүн нь болж оролцоогүй л байгаа бол болоо юм биш үү. Ерөнхий сайд минь 4 хүнээ дахиад зүтгүүл. Барилгын сайдад нэр дэвшигчийг өөрчилж давхар дээлтэй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэггүй. Яагаад Ерөнхий сайд өөрийн сонгосон нэр дэвшигчдээ бүрэн батлуулж болохгүй гэж. Одоо дуулдаад байгаа 4 хүн чинь ёстой таалагдахгүй байна. 65-уулаагийн хэрэг юу билээ. Шууд батлуул. Галт тэрэг хөдөлсөн. Цаг алдахаа боль.
МИний 2 хүү 3 дахь үеийн эмч, Би ч, миний хүүхдүүд ч төрд ажиллах хувьгүй юм байна л даа. Монголын хууль нэг ийм л байна даа.
МАН ЭХНИЙ ШАЛГАЛТАНД ТААРУУХАН ДҮН АВСАН БОЛ ДАРААГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ 4-ИЙН ШАХАЛТАНД ОРЖ ТОМИЛОХ ЮМ БОЛ БҮР МУУ ДҮН АВНА
МАН ЭХНИЙ ШАЛГАЛТАНД ТААРУУХАН ДҮН АВСАН БОЛ ДАРААГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ 4-ИЙН ШАХАЛТАНД ОРЖ ТОМИЛОХ ЮМ БОЛ БҮР МУУ ДҮН АВНА
Салбараа мэддэг туршлага бүхий хүмүүсээ хурдхан ажилд нь оруулж хямралаас гарах гарцаа хайсан нь дээр болоод байна. Д.Өнөрболор salbaraa meeddeg turshlagtai hun uu odoo tegeed zaluu.com man magtan duulhaa bolii
Миеэ Энхболд та нэг удаа ч гэсэн иргэдийн эрх ашгийг №1-д тавьж шийдвэр гаргаач. Энэ дураар аашилдаг үйл ажиллагаагаа зогсоохгүй бол та нэг л өдөр нам ч үгүй, ард түмэн ч үгүй болно шүү. сайн л бодох хэрэгтэй цаг ирсэн шүү.
нийгмийн дундах санал, уур амьыал хүлээж авахгүй байхад өөрөө сайн дураар татгалзмаар юмаа. Юун их албан тушаалд дуртай хүүхэн бэ? сангийн сайд болсон Чойжилсүрэнгийн өмнөөс ичих юмаа.Монголоо бодооч. Хэдий хар ухаан байгаач гэсэн эдийн засгийг бодлогоор явуулах ёстой.
ooriigoo magtsan hvn yamar gedeg bilee bodmoor l yum daa saidiin suudald ochih gej yu ch hiihees butsahgvi nee ene 2 emegtei odoo bolimoor yum daa
Очирбат гээд нэг маралгүй архичин, Ганхүү гээд тэтгэврийн балай авгай гай гай. Цолмон гээд сармайсан яшка. МАН одоо ер нь Яана даа. Бүх 1,2,3, хавдар халдварт, арьсны төв гээд эмнэлгийн дарга нар нь авилгачид. ард түмэн андахгүй дээ
заа хууль л бол хууль хөөрхий тэгээд охиныг нь бодоод томилох уу. битгий тэгж нохойдож бай. өөр хүн алга уу. тэгвэл би болья. бт бас асрагч хийж л байсан.
МАН ажил даа шуурхайлж биш албан тушаал худалдах ажилдаа шуурхай орсон гэвэл үнэнд нийцнэ . жирийн албан хаагчийг ашиг сонирхлыг зөрчилтэй гэсэн дүгнэлт гарахад томилдоггүй мөнгөтэй гарууд болохоор өөрсдийгөө магтаад бүгдийг худалдаж авч шийддэг ийм байж эх оронч шударга хүний дүр үзүүлж мөнгө төлж магтуулаад нэмэргүй ард түмнийг басамжилж доромжлохоо болиороо мАН луйварчидаа
Сайд болох ашигтай учраас энэ 2 хүүхэн үхэн хатан зүтгээд байгаа байх даа.Түүнээс биш өөр өөрсдийн бизнэсээ хийгээд л явж баймаар юм.
МАН мандуулах биш бүр малтаж дууслаа. Энэ нэг хэдэн балай ашиг сонирхлын зөрчилтэй баагийнуудаа орхиочээ. Эрүүл мэндийн. сайдад нэр нь яваад байгаа хүмүүс нь бүгд нотой, ноцтой. хэдэн эмнэлгийн дарга нар нь бүгд эмнэлэгтэй, ТББ-тай эмнэлгийнхээ хашааны газрыг хувийн компанид зараад өөрсдөө хувь хүртээстэй, эмнэлгийн тендерээс идээстэй. тэр Төмөрбаатар гээд нэг хамарт нь ***** наачихсан юм шиг авилгачин нөхөр бас сайдад санаархаастай. тэр бол Шийлэгдамбын гараар могой бариулаад салбарыг самарсан хогийн нөхөр.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРДАН ДӨРВӨН САЙДАА ХҮЛЭЭЖ АВААД ЗАСГИЙН ГАЗРАА АЖЛАА ХИЙЖ ҮЗ.
Цолмон чинь өөрийгөө магтуулж сайтуудаар цацуулахаа болиоч. ЭМ-ийн салбарт өөрийг чинь сайд болоосой гэсэн нэгч хүн байхгүй. Монголын нөхцөлд ажил хийж үзээгүй байж юуны чинь дадлага туршлагатай вэ. Яасан албан тушаалын шуналтай хүүхэн бэ.Өнөрболор ч гэсэн өөрийгөө магтуулаад байгааг болих хэрэгтэй. Бас эмэгтэй сайдын ковот ч гэх шиг ичмээр юм аа. Ийм юмнуудыг сайд болгож болохгүй шүү
Oo harin said bolohgui l bol uheh gd bgaa yum shig bna lee ene Tsolmon. Said bh uneheer ashigtai yum bna l da. Ternees enenii eruul mendiin salbariig saijruulna gej yu bhav
Өөрөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байж л энэ эмнэлэг нээж байгаа биз дээ, зүгээр нэг иргэн очоод энэ эмнэлгийг нээлээ юу, тэгэхээр ажил, албан тушаал нь нөлөөлж л байгаа биз дээ, энэ эмнэлгийг нээснээрээ МӨНГӨТЭЙ Ч БОЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
Tsolmongiin bicheech bolichihoo
Хамгийн их уншсан