Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар хална


 Энэ сарын  28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бусад хугацаанд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан