Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим шүүгч, ерөнхий шүүгчийг томилов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Б.Дашдондовыг Увс аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн, З.Энхтуяаг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүгчийн, М.Мандахбаярыг Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Ч.Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, С.Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр, Л.Энхтайвныг  Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр улируулан ажиллуулахаар болов. Мөн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч А.Отгончимэгийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гаргах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.
Шинэ томилгоотой холбогдуулан Б.Дашдондов, З.Энхтуяа нарыг хуучин албан тушаалаас нь, тэтгэвэрт гарч буй тул Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Б.Лхамхүүг чөлөөлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан