Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 26-28 хэм дулаан



 Баруун болон төв, говийн нутгаар үүлэрхэг, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын  баруун хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан