Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түргэн тусламжийн машин бэлэглэлээ


Японы мэргэжлийн сүмогийн озеки Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ Нагоя башёд амжилттай барилдан Их аваргуудын хамтаар Эх орондоо ирээд байгаа билээ. Сонирхогчдын Сумогийн ДАШТ Монгол улсад анх удаагаа зохиогдох гэж буй энэ үед тэрбээр нэгэн буянтай үйлс бүтээжээ. Г.Ган-Эрдэнэ аавынхаа төрсөн нутаг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин бэлэглэж эрүүл энхийн манаанд зогсож буй эмч нарт тус хүргэжээ. Увс аймгийн нэгдсэн эмнэлэг 5 машинтай ч Тэрүнофүжигийн бэлэглэсэн шиг иж бүрэн тоног төхөөрөмжтэй нь байхгүй гэнэ. Сүмогийн их аваргууд болон озеки нар Эрүүл мэндийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийн ард түмнийхээ эрүүл энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэсээр байгаа юм. Түүний өмнөхөн Их аварга Хакүхо М.Даваажаргал гурван аймаг, нэг суманд 4 машин тус бүр бэлэгсэн юм. Сайн үйлсийн эзэд болох сүмочиддоо цаашдийнх нь ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан