Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Рэнцэнтавхай: Энэ хэргийг ингээд орхичихож болохгүй


“Долдугаар сарын 1” хөшөөний талаар МоАХ-ны гишүүн Д.Рэнцэнтавхайтай цөөн хором ярилцлаа.

-Долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний дурсгалд зориулсан хөшөө босгох тухай дөрвөн жилийн өмнөөс ярьсан. Гэвч өнөөг хүртэл эл хөшөөг босгоогүй л байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмнэнэлт явдал болсныг хүмүүс мартаагүй байгаа. Энэ үйл явлдын дараа МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгох санаачилга гаргасан. Уран бүтээлчдийн дунд хө­шөө­ний загварын уралдаан зарлаж, ямар хөшөө босгох вэ гэдгээ ч тодорхой болгосон юм. Гэтэл хотын удирдлага хөшөө босгох газрыг нь шийдвэрлэж өгөлгүй багагүй хугацаа өнгөрлөө. Эцэстээ “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд газар зааж өгсөн л дөө. Гэвч өнөөг хүртэл хөшөөг босгоогүй л байна.  Таван хүний аминд хүрсэн хэргийг ч шийдвэрлэхгүй явсаар саяхан цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн боллоо.  Энэ хэргийг ингээд орхичихож болохгүй. Энэ үйл явдлыг сануулах, сэрэмжлүүлэх үүднээс хөшөөг заавал босгох ёстой.

-Яагаад?
-Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, хоёр­дугаарт, дахин ийм эмгэнэлт явдал болохоос урьчилан сэр­гий­лэх үүднээс энэ хөшөөг босгох ёстой. Соёлжсон, ир­гэнш­сэн, ардчилсан улс орон түү­хийн­хээ гашуун сургамжтай үеийг сануулсан хөшөө босго­дог. Тиймээс хотын шинэ удирд­­­лага эл хөшөөний а­сууд­лыг шийдвэрлэж, МоАХ­-­ны са­наачилгыг хэрэг­жүүл­­­нэ гэдэгт найдаж бай­на. Сон­гуулийн булхай луй­вар ямар айм­шигт үр дага­вар да­гуулд­­гийг, хойшид сон­гуу­лиа үнэн шударгаар явуулах шаард­лагатайг энэ хөшөөгөөр са­нуулж, сэрэмж­лүүлэх гэсэн юм.

-“Долдугаар сарын 1”-нд амиа алдсан таван хүний ар гэрийнхэн Сүхбаатарын тал­байд зул өргөдөг уламж­лал тогтоогоод байгаа. Энэ удаад ч уламжлал давтагдах уу?
-МоАХ-ны зарим гишүүн, дэмжигч талийгаачдын ар гэрийнхэнтэй нэгдэнэ. Талий­гаач­дад ном уншуулж, дурс­галыг хүндэтгэнэ. Таван хүн амиа алдаж, олон зуун хү­нийг эрүүдэн шүүснийг улс тө­рийн хүчнийхэн сонгууль будлиантуулснаас боллоо гэж дор бүрнээ ойлгосон хэрнээ энэ удаагийн сонгуулийг ч будлиантуулах арга мэх хийж байна. Аргаа бараад сон­гуулийн саналыг автомат машинаар шийдвэрлэнэ гэсэн. Гэтэл автомат машины дүнг ч хүлээн зөвшөөрөхгүй, гараар тоолъё гэж байна. Энэ бол сонгууль будлиантуулах гэсэн оролдлого.

0 Сэтгэгдэл
Сайхан хөлдүү, дүрдээ итгэчихсэн с д а байгаа юм.
Дүр эсгэсэн ардчиллын хулгйчууд үхэж далд ороосой
энэ хулгай ч амь байгаа юм уу. бүүр өнгө орчисон байна. Элбэгийн бууны нохой доо
Хамгийн их уншсан