Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайдад Х.Хатанбаатарыг томилох нь зөв


МАН-ын засгийн газар байгуулагдаж дэд сайдуудын томилгоо яригдаж эхлээд байна. Мэргэжлийн засгийн газар байгуулсангүй гэж ард түмэн “банга” хүртээгээд байгаа ч МАН-ынхан дэд сайдуудын асуудалд нэлээд няхуур хандаж тохирсон хүнээ томилохоор нэрийг нь тодруулж эхэллээ. Эхний байдлаар МУ-ын Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын яамны дэд сайдаар оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар, Зам тээврийн яамны дэд сайдаар Б.Цогтгэрэл буюу шилэн Цогоо нарын  нэр тодорчээ. Х.Хатанбаатарын хувьд монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд зарлан тунхаглаж яваа  хөдөлмөрч бөгөөд эзэмшсэн боловсрол ч арвинтай нэгэн.  Хэдийгээр нас залуу ч сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж яваа түүнийг ард түмэн дэд сайдын томилгоон дээр таашаан хүлээн авч байгаа төдийгүй монголын боловсролын салбар дэлхийн тавцанд түвшин ахих гарц хэмээн харж байгаа гэнэ.   Х.Хатанбаатар Монгол хүүхдийн оюуны чадамжийг хөгжүүлэн дэлхийн олон оронд амжилттай өрсөлдүүлэхийн зэрэгцээ цэцэрлэг,сургууль хүртэл байгуулаад  удирдан залж явсан төдийгүй монголын залуу багш нарын холбоонд хүчин зүтгэж  боловсролын салбарын шударга дуу хоолой болж яваа юм билээ. Энэ мэтчилэн хийсэн бүтээсэн ил тод зүйлтэй ард түмний таашаалд нийцэж тохирсон хүмүүс  дэд сайдад томилогдвол салбартаа ахиц дэвшил авчрах нь дамжиггүй ээ. - See more at: http://www.unen.mn/content/65192.shtml?alias=politics#sthash.J1tBezWM.dpuf

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан