Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН төрийн албан хаагчдыг хууль бусаар чөлөөлөхтэй тэмцэхээ илэрхийлэв


 УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ.

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлгээс Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг ажлаас чөлөөлөх нь хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд УИХ-ын тогтоолоор зөвлөлийн гишүүдийг 6 жилийн хугацаатай томилжээ. Гэвч томилгооны хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх асуудлыг оруулж ирэх нь Төрийн албаны тухай хуулийг зөрчинө хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.

Тэрбээр, Төрийн албаны тухай хуулиар Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэнд муудсан эсхүл өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөөгүй бол хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг хориглодог. Гэтэл 6 жилийн хугацаатай томилогдсон гишүүдийн хугацаа дуусаагүй байхад УИХ-ын чуулганаар ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь нийт төрийн алба хаагчдын хууль ёсны эрхийг үл хүндэтгэсэн эрээ цээргүй үйлдэл юм. Тиймээс энэ үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг УИХ дарга болон МАН-ын бүлгээс шаардаж байна” хэмээв.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөхийг завдсан аливаа үйлдэлтэй УИХ дахь АН-ын бүлэг тууштай тэмцэх болно гэлээ.

0 Сэтгэгдэл
Эрдэнэ одоо ингэж ярих болчихож ээ Ичих нүүрэндээ илэг сармай наасан хог вэ МАН-ын гишүүн ажилтнуудыг нэг нүдээр хардаггүй шоронгийн хуяг шиг нүдээр заналхийлэн хардаг байсан биз дээ
ta nariin 2012 ond bas l hun halj absan alban haagch nar shu de oorsdoo eniigee meddeg baij bitgii ingej toriig daramtal erdenee
uuriinhuu zasgiin ued ingej helj bsan unemshiltei baih bailaa. daanch ter uedee hunii ajil amidraliig urj bna gej daanch bodoogui dee. turiin alba gedeg songuuli bolohoor bujignaj olon hunii amidralaar togloj bna daa.urdah ajlaa hariutslagatai hiigeed yabj bgaa humuus ch bna.uls turjuud ajlaa hiideggui butelgui garuud ch ih bdag daa yamaar ch yum dee. ug ni togtbor suurishiltai taiban ajlaa hiigeed tsalin abaad l amidarmaar baih yum daa
Аргагүй штээ. С.Эрдэнэ хамгийн их төрийн албан хаагч хууль бусаар ажилд оруулсан биз.
Бусад хүн бол ингэж хэлэхээсээ ичмээр юм
Өмөөрсөн Дүр эсгэж худал яриад яахав дээ
Baahan oruulsan huuhnuud ni halagdah gd bgaan bhda
4 жилийн өмнө та нар яаж олон хүнийг халж өөрсдийн ямарч туршлагагүй нөхдийг ажилд оруулж автоматаар төрийн албаны тангараг өргүүлж байсан даа. Та нарын оруулсан шаардлага хангахгүй нөхдийг одоо чөлөөлөх нь түмэн зөв. Арай ч дээ гэмээр нөхөд орж ирсэн дээ. Зарим нь бүр Женко коллеж төгссөн хүмүүс байсан.
4 жилийн өмнө өөдөө хаясан чулуу өнөөдөр өөрийн чинь толгой дээр эргээд бууж байна даа Эрдэнэ минь.Энэ зэрэг байвал их юм.Оймс гозойх хүртэл хачин юм байдаг ш дээ.
Үнэхээр Энэ хүнд ичих нүүр алгаа. Олон юм ярилгүй өөрийнхөө хамаатан садангуудаа Нийгмийн даатгал, Баянголын засаг захиргаанаас битгий гаргаач гэж гуйлдаа. Эрдэнээгийн үед халагдсан хичнээн төрийн албан хаагч байгаа билээ. Тэд яагаад дуугүй байдаг юм. Буцаад ажилдаа орно гээд хөөцлдөж яагаад болохгүй гэж.
Яам агентлагуудаар өнгөрсөн жилүүдэд чихсэн байгаа чадвар муутай ар өврийн хаалгаар орсон хүмүүсийг зайлуулж МАН чадвартай туршлагатай хүмүүсээ ажиллуулах ёстой, АН өнгөрсөн жилүүдэд ажилдаа сайн туршлагатай хүмүүсийг цомхотгол, намын харьяал*****, тэтгэвэрийн насанд хүрсэн, бүтэц гэх мэт аархан саархан шалтгаанаар хайр найргүй халж байсан
ан- с тавигдсан хоосон толгойтой догшин араатан аятай нөхдүүдийг яаралтай халж тус бол. бгд-20 р хорооны дарга, албан бус ихт- гэх шиг нөхдүүд 4 жил шоронгын хуяг шиг л аашиллаа. бгд- үүх- мх-г -хан газрын алба гээд явж өгнө.
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД ХУУЛЬ ГЭЖ ЮМ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙЛ УУ,ТҮҮНИЙГЭЭ ХАРИУГ АМСАА БИЗ ДЭЭ,ХАНГАЛТТАЙ САЛААВЧ АВСАН ШҮҮ ДЭЭ, ОДОО ВУ БОЛООД ХУУЛЬ НЭХЭЭД БАЙНАА,ЭРДЭНЭЭ ГУАЙ,БАРУУН СОЛГОЙГҮЙ,ҮГИЙН ЗӨРӨӨГҮЙ ХАЛАА БИЗ ДЭЭ,ХАРИН МАН ЮУ Ч ХИЙСЭН ВМГҮЙ АЙМХАЙ,ШУДАРГА КОММУНИСТУУД ЦАРАЙЛААД ХАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ,АРД ТҮМЭН БУШУУ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ,ЁС ЗҮЙГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ҮТЭР ТҮРГЭН ХАЛАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА,ТЭГЖ ЧАДАХГҮЙ БОЛ БОСОХОД Ч БЭЛЭН БАЙНА ШҮҮ
Хүүе,ЭРДЭНЭ БААВАЙ ИЧЭЭЧ,ӨӨРӨӨ ЯАЖ ХАЛДАГ БАЙЛАА,ОДОО ЮУ БОЛЧООВ,ЯГ ӨӨРӨӨС ЧИНЬ СУРСНАА МАН ХЭРЭГЖҮҮҮЛЭЭСЭЙ БИЛЭЭ
Хамгийн их уншсан