Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Отгонбаатар V байрт шалгарлаа


 Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүч үзсэн Л.Отгонбаатар V байрт шалгарлаа.

Л.Отгонбаатар эхний тойрогтоо Дэлхийн Мастерын хүрэл медальт, Голландын шилдэг залуу тамирчин Ноел Вантендтай барилдаж 2 минут 03 секундэд цэвэр яллаа. Хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес дөрвөн торгуул авснаар манай тамирчин ялалт байгуулсан юм. Тэрбээр шөвгийн наймд Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн алдарт жүдоч Варлам Ливертелианитай хүч үзэж торгуулиар ялагдал хүлээн дагах барилдаан хийсэн. Тэрбээр, дагах барилдаанд Азербайжаны бөх Маммадали Мехдиевийг ялж, улмаар хүрэл медалийн төлөө БНХАУ-ын жүдоч Чен Шинжаотай барилдсан ч юүко үнэлгээгээр ялагдал хүлээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан