Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар монголчуудаа баярлуулав

Боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Кенийн тамирчин Бенсон Байчарутай эхний тулаанаа хийж, ялалт байгуулав.

Э.Цэндбаатар Африкийн аварга Бенсон Байчаруг гурван үеийн туршид  илт давуугаар буулган авснаар шөвгийн 16-д шалгарлаа.

Мөн өдөр боксын 64 кг-ын жинд Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай тулалдаж, ялалт байгууллаа. Түүний дараагийн өрсөлдөгч 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Диняцев Витали юм. Тэдний тулаан наймдугаар сарын 14-ний өдөр болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан