Австрали шинэ хуулиа батлав
2012 оны 7 сарын 2
Австралийн Татварын газраас өнгөрсөн оноос эхлэн хорт утаанд ногдуулах татварын шинэ хууль батлах талаар хэвлэл мэдээллээр ихээхэн шуугьсан билээ. Тэгвэл тэд энэ яриагаа албан ёсоор ажил хэрэг болгожээ. Хуульд зааснаар нэг тонн хүлэмжийн хий ялгаруулах тутамд 23 австрали доллараар торгох ба одоогийн байдлаар хамгийн их хорт хий ялгаруулсан 500 байгууллагад торгууль ноогдуулах болсноо олон нийтэд мэдээллээ. Шинэ хуулийн талаар Засгийн газар “Бид энэ хуулийг баталсандаа баяртай байна. Учир нь хуулийн биелэлт байгаль орчинд эерэг талаараа шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Хууль баталснаар дэлхий дахинд нүүрлээд байгаа цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нэг арга замыг оллоо гэж үзэж байгаа” гэдгээ цахим хуудсандаа бичсэн байна. Нөгөө талаас, энэ хуулийг эсэргүүцсэн бүлэг хэдийнэ бий болсон ба тэд шинэ хуулиа “хортой хууль” хэмээн нэрийджээ. Үүний гол шалтгаан нь энэ хууль батлагдсанаар амьжиргааны өртгийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.