Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгондалай хүрэл медалийн эзэн боллоо


 Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын боксын 60 кг жинд хүч үзсэн Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ.

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбазизтай хүч үзэж, ялалт авсан бөгөөд медалийн өнгөө хувиргах тулаанд Францын Софьян Умиатай тоглосон ч 3:0 харьцаагаар ялагдал хүлээв.

Боксын тамирчдаас одоо 56 кг-д Э.Цэндбаатар үлдсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой энэ сарын 16-ны өдөр тоглоно. Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг, удаах тойрогт Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан