Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын даргад ээлжит бус чуулган яаралтай зарлан хуралдуулах шаардлага хүргүүллээ. Ерөнхий сайд, Сангийн сайд нарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаархи мэдээллийн дараа тус бүлгээс хэвлэлийн бага хурал хийж, зарим тайлбар хийсэн. Тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл эрх баригчид өгсөн нь гадаад дотоод хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулж байна гэж үзсэн.

Шаардлагадаа “Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл хийсний дараа 24 цагийн дотор “Чингис” бондын өгөөж 5.42 хувиас 5.71 хувь болж 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурчээ. Сангийн сайдын мэдэгдлийн дараа 24 цагийн дотор бондын өгөөж 5.93 хувиас 8.41 хувь болж 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2237 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байна” гээд УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой гэжээ.

1. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа тухай

2. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын мэдэгдэл болон хууль бус үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул тэдэнтэй хариуцлага тооцох тухай

3. Нийгэм, эдийн засагт үүсээд буй хүндрэлтэй байдлыг яаралтай авч хэлэлцэн, УИХ-аас шийдвэр гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4. Бий болсон эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас гарах төсөл хөтөлбөр, бодлогуудыг хэлэлцэн УИХ-аас шийдвэр гаргах дөрвөн үндэслэлийг дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Оройтсон борооны хойноос цув нөмөрч яах юм бэ. Өөрсдөө ард түмнээр "О" дүн тавиулчихаад яаж ичихгүй ийм юм ярьж явдаг Эрдэнээ вэ.Та нараар шахаж шаардуулаад л засч залруулаад л битгий сэрүүн зүүдэлцэгээ.
Өөрсдөө чөтгөр болсноо, үгээ үнэгүй болсноо мэддэггүй юм байхдаа
Хамгийн их уншсан