Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ТЭРГҮҮЛЖЭЭ


Өнгөрөгч сард АНУ-д зохион байгууллагдсан 30 дахь удаагийн Springville World Folkfest дэлхийн ардын урлагийн наадамд Монгол улсаас оролцсон "Язгуур аялгуу" хамтлаг “Шилдэгийн Шилдэг” шагналыг хүртсэн бөгөөд тус хамтлагийнхан энэ тухайгаа нийт Монгол түмэнтэйгээ хуваалцахаар эх орондоо эргэн ирээд байна.

Монгол улсын нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржаваар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй  "Язгуур аялгуу" хамтлаг нь анх "Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолтоо ОХУ-ын зүүн Сибирээс эхлүүлж, улмаар Европ, Америк тивүүдээр үргэлжлүүлснээр нийт 50 гаруй хотод Монголын дуу хөгжмийн өв соёлыг түгээжээ.





"Язгуур Аялгуу" хамтлагийн аялалын
тэмдэглэлээс толилуулж байна


Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, амар олз, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ.Зөв шударгаар явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг.Бас зорилго тавьж юмыг их бага гэж бодолгүй ажлаа чанартай хийгээд явж байвал хувь заяа харна гэдгийн үлгэрээр Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин элэг нэгт Халимаг ахан дүүсээрэй үдлэж хэд хонохдоо төв театр, “Ойраты” театруудтай хамтарч туршлага солилцож, тоглон өвгөдийн үеээс өвлөсөн “Алтан нуурын урсгал”, “Хаан усан” “Ээвийн гол” аялгуугаа цуурдаж, “Чичирдэг”, “Ишгэмдэг” бийтэй нь хамт хоршуулж усны олон хэлэн шувуудын дуутай чашга, дудар хөгжмөө эгшиглүүлжээ.Мөн Жангарын өвтэй энэ нутагт “Баян цагаан өвгөн” туулиа хайлж сайн сайханыг бэлэгдээд тэндээсээ Волга/Ижил/ мөрний эргээр явж хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл алтан Москвад хүрчээ.

Тэндээсээ Беларусь, Бузау гэх мэт олон орны экипажтай нэгдэж Минск Брестын боомтоор Польш улсад хүрч Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ.Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбоо/СИОФ/-оос  зохион байгуулагддаг Эртний язгуур хөгжмийн наадам, Сенгисляны ардын дуу бүжгийн наадам, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. Амстердамын “Мөнгөн үдэш” цэнгүүнд оролцоод цаашаа явах зардал мөнгө дууссанч хүн олонтой газруудаар тоглож унааны мөнгөө олоод хэдэн жилийн өмнөөс очихгээд очиж чадаагүй Гронингийн фестивальд хэдэн хоног оролцож  олон сая үзэгчтэй дэлхийн “Sibtv” телевизийн хөгжмийн суртчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангаж, урлаг соёлын хөтөлбөрийнхээ аяны дөрөөг түр мулталж, Бельгийн Антиверпен хотод амьдардаг дүү дээрээ ирж  хэдэн хоног амарчээ.

Мөн энэ хугацаандаа Ардын хувьсгалын 95 жилийн oйн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ баяр наадмын үйл ажиллагааны хүндтэй зочноор уригдаж нээлтэнд нь дуу хуураа хүргэжээ.Хэдэн хоног аяны алжаал ядаргаагаа тайлсны дараа дүүгийнхээ худалдаж авч өгсөн камерийг үүрч өвөлжингөө бэлдэж оролцохоор төлөвлөсөн АНУ-д зохион байгуулагдах Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцохоор Парис хотыг зорьжээ.Парисаас нисэж Москвад онгоцоо солиод  "Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолт дэлхийн томоохон хотуудын нэг болох Лос-Анжелес хотод иржээ.

Тэндээсээ Ласбегас хотыг дамжин Айдахо мужын Берлей хотод ирэхэд Монгол улсаас ирсэн Саруул хэмээх хамтлагийн гишүүнтэйгээ уулзаж маргаашнаас нь 21 хоног үргэлжлэх гурван хотод үе шаттай оролцох Дэлхийн ардын урлагийн 30-р наадам эхлэв.Эхний наадам эхэлсэн өдөр Монголынхоо алтан соёмбот туг далбааг мандуулан цагаан “Пикап” машин дээр хотын төв дундуур нээлтийн параданд оролцож ирснийхээ дараа хамтлагийн ахлагч Баатаржав өөрийн твитер хуудсан дээрээ “Сайхан зусч байна уу эрхэм найзууд аа.

АНУд зохион байгуулагдаж байгаа олон хоног үргэлжлэх ардын урлагийн 30 дах удаагийн наадамд бидний гуравхан хүнтэй "Язгуур аялгуу" хамтлаг маань дѳч, тавин хүнтэй газар газраас ирсэн хамтлаг, чуулга дотор ѳѳрийн гэсэн ѳнгѳ тѳрхѳѳ хадгалж тоглохоор сэтгэл шулуудлаа. Бид ѳвгѳдийнхѳѳ соёлыг ямар баян, ямар агуу их гэдгийг харуулахын тулд, тэр ч тусалсангүй, энэ ч дэмжсэнгүй гэж гомдоллохгүйгээр бүхий л чадлаа дайчлан чармайж байна. Энд оролцож байгаа улс үндэстэнүүдийн авьяастнууд ч гэсэн жинхэнэ язгуур зан заншлаа харуулхыг зорьж байна.

Монголын маань тэнгэр биднийгээ түших болтугай” гэж бичиж байлаа.Ер нь дашрамд дурдахад тус хамтлагийн ахлагч манай нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Харвардын их сургуульд уригдаж тоглосноосоо хойш 6 удаа тус улсад ирж Нью-Йорк, Филадельфи, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсан ба таван тивийн олон оронд дуу хуураа хүргэж байсаныг энд дурдах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан