Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв


 “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингүнжавын гудамж дахь кабелийн гэмтэл, Өргөө кино театрын замд гэрэлтүүлгийн толгойг тус тус засварлалаа.

Сонсголонгийн замд хоёр ширхэг гэрэлтүүлгийн шон, Энэбишийн өргөн чөлөөнд 9 ширхэг гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээ хийв. Мөн зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллалаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан