Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийнэ


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.  

Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан