Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын драмын эрдмийн театр


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын драмын эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна:
  1. Чин ван Ханддоржийн барилга
  2. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
  3. Улаанбаатар хотын музейн барилга
  4. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
  5. Улсын драмын эрдмийн театрын барилга
 
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА
 
Товч түүх:
1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Залуучуудын ордны буйран дээр Ардын засгийн гаалийн хорооны уужим том хашаа байжээ.

1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.
 
Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй
 
Байршил:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт байрладаг
 
Солбилцол:
N47 54 50.6
E106 54 52.2
 
Онцлог:
Сонгодог неокласизмын төлөөлөл болсон барилга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан