Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италийн эрэг орчим 1000 орчим цагаачдыг аварчээ

Наймдугаар сарын 28-ны шөнө Италийн эргийн хамгаалтын албаныхан Газрын дундад тэнгисийг хийлдэг завиар туулах гэсэн 1000 гаруй цагаачдыг аварсан байна. Цагаачид хийлдэг завь, хуванцар саваар хийсэн сал гэх мэт зүйлсийг ашиглан Газрын дундад тэнгисийн туулан олон зуун км аялж Европын эрэгт хүрэх гэдэг. Дийлэнхдээ иймэрхүү аргаар аялсан цагаачид живдэг. Нэг дор олон зуун хүн живсэн тохиолдол хэд хэд бүртгэгдсэний дараагаар Италийн эргийн хамгаалтын албаны байлдааны онгоц, нисдэг тэрэгүүд цагаачдын аврах ажиллагааг зохион байгуулдаг болсон. Хойд Африкийн Ливи, Сири гэх мэт улсын цагаачдын хувьд хамгийн ойрхон Европын улс нь Итали байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан