Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгыг Улсын баатар, О.Балжинням, Д.Сумъяа нарыг Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлжээ


Өнгөрөгч бямба гаригт буюу 2016 оны наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө. Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна. Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан. Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдлээ.

Үүнд, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням/2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлжээ./, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа /Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн. Мөн ДАШТ-ий хүрэл, World Masters тэмцээний гурав, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/ нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо. Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од /Эмэгтэй жүдочдоос анхлан ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/ болон Чоёндоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Mongolian Judo Association

0 Сэтгэгдэл
Энэ балай цол тэмдэгээ больчихмоор юм. Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ...... Бөөн хэрүүлийн шалтгаан болно. Монголд коммунизм дуусах яагаач үгүй бололтой.
Bugdiig ni uramshuulj shagnakh zuitie. Bugded ni Bayar khurgej ulam ikh amjilt, eruul enkh az jargaliig khusen eruue
Bugdiig ni uramshuulj shagnakh zuitie. Bugded ni Bayar khurgej ulam ikh amjilt, eruul enkh az jargaliig khusen eruue
Хамгийн их уншсан