Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ой хээрийн түймэр унтраах шинэ автомашинтай боллоо


 Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт хятадаас тусламжаар олгож буй техник хэрэгслийн нэгэн хэсэг болох автомашин ирсэн байна.

ОБЕГ-ын ГТТГ-аас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл  боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан юм. Энэхүү төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум  төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хуваарилан олгоно гэж ОБЕГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан