Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын жуулчдыг банзал өмсөхгүй байхыг сануулав


Энэтхэгийн соёл, аялал жуулчлалын сайд Махеш Шарма нь гадаадын жуулчин эмэгтэйчүүд Энэтхэгийн жижиг хотуудаар аялах үедээ богино банзал гэх  мэт өмсгөл өмсөхгүй байсан нь дээр гэж мэдэгдлээ. Тэрээр “Гадаадын жуулчин нисэх буудалдаа буухдаа Энэтхэгт юуг цээрлэдэг, юуг зөвшөөрдөг тухай тоочсон гарын авлага авдаг. Энд тухайлбал, гадаадын эмэгтэй жуулчин жижиг хотуудаар аялж байхдаа  шөнө гадуур ганцаар явахгүй, гоё чимэглэл хамаагүй зүүхгүй, банзал өмсөж болохгүй гэх мэт зүйлсийг анхааруулсан байдаг” гэжээ. Гэхдээ энэ зөвлөгөө нь гадаадын жуулчдыг заавал тийм хувцас өмс, ийм хувцас хориотой гэсэн үг биш гэдгийг сайд онцлов. Улмаар Энэтхэгээр аялж байгаа гадаадын жуулчид болзошгүй гэмт этгээдүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд таксинд суухын өмнө дугаарынх нь зургийг авч найз нар руугаа явуулах нь шаардлагатай үед цагдаа нарт гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчлахад тус болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан