Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бельгийн криминиластикийн лабораторын гадна бөмбөг дэлбэлжээ


Бельгийн Хууль зүйн яамны дэргэдэх криминалистикийн үндэсний төвийн лабораторийн гадна бөмбөг дэлбэлсэн хэрэг гарчээ. Машин хөлөглөсөн гэмт этгээдүүд криминалистикийн үндэсний төвийн гаднах гурван давхар хаалтыг дайран ороод нэг лабораторынх нь гадна бөмбөг байрлуулан дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас хүний ДНХ-ийн шинжилгээ явуулдаг лабораторид ихээхэн эвдрэл сүйрэл гарч, нэг ажилтан хүнд шархадсан байна.

Хэн ямар зорилгоор бөмбөг дэлбэлснийг Бельгийн эрх баригчид тодорхой хэлж чадахгүй байгаа ч гэмт хэргийн бүлэглэлүүд хэргийн нотлох баримтыг устгах гэсэн эсвэл алан хядагчид улс мөрөө баллах гэсэн үйлдлийн аль нэг нь байх гэсэн таамгийг дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан