Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуу нисгэгчдийг саатуулсан байна


Шотландын Глазго хотоос Америкийн Ньюарк руу нийслэг хийх гэж байсан “United Airlines” компанийн онгоцны хоёр нисгэгчийг согтуугаар нислэг үйлдэх гэж байхад саатуулан баривчилсан байна. Бямба гарагийн өглөөний нислэгийн өмнө бүртгэл хийх үед Глазгогийн нисэх буудлын ажилтнуудт нисгэгчдийг согтуу байгааг мэдээд цагдаа дуудаж баривчлуулжээ. Шотландын хууль сахиулах албадын мэдээлж байгаагаар 35 ба 45 насны хоёр нисгэгчийг цусан дахь алкоголийн хэмжээ хэтэрсэн үед нислэг хийх гэж оролдсон зүйл ангиал саатуулан байцаалт авч байгаа аж.“United Airlines”-ийн энэ нислэгээр 141 зорчигч нисэхээр бүртгэгдсэн байжээ.

Үүнээс өмнө долоодугаар сарын 18-нд Глазго хотын нисэх буудалд Канадын “Air Transat” компанийн онгоцны нисгэгчдийг согтуу байна гэсэн мэдээ ирсний дараа баривчилсан хэрэг гарч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан