Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13.9 тэрбум төгрөг зарцуулна


 УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар .“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөг байхаар тогтоох тухай саналаа СЕХ УИХ-д ирүүлсэн.Уг зардлыг СЕХ-ны батлагдсан төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг, Монгол УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд батлагдсан зардлаас хэмнэгдсэн 1.5 тэрбум төгрөгийг, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан зардлаас 5.8 тэрбум төгрөгийг тус тус нэгтгэн төвлөрүүлж шийдвэрлэхээр тусгасан юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалгаж, олонхийн саналаар баталлаа.

Мөн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батлав. УИХ-ын тогтоолын төсөлд, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан