Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлана


 Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, цахилгаан дамжуулах шугам сүлжээний их засвартай холбогдуулан өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлах болсон талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас мэдээлэв.Цахилгаан хязгаарлах газруудыг жагсаалтаар хүргэж байна.

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

10.30-18.00 цагт: 4-р хороо Нүхтийн ам, Нүхт компани, иргэн Нямдаваа, Ганхуяг,

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 12-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 11, 12, 13, 22, 24, 25, ХД-34-р байр, 15-р цэцэрлэг, Их нарлаг өргөө, Зул, Түшээ, Эв Эе-7 СӨХ-үүд, Төрийн банк, Шинэ хороолол өргөө ОНӨААТҮГ, Энхэд, Очирчулуу трейд ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани иргэдэд утасаар мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан