Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас хэд хэдэн албан тушаалд томилгоо хийлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийлээ.

Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов. Мөн Гаалийн Ерөнхий газрын дэд даргаар Б.Батхишигийг томиллоо.

Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.

Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан