Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙГАЛЬ НУУРЫН БОХИРДЛООС ӨМНӨ ЭРДЭНЭТИЙНХЭН УНДНЫ УСГҮЙ БОЛОХ НЬ


“Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг” хэмээн УИХ-ын эрхэм гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярьжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, Орхон голын эхэнд лиценз эзэмшиж, олборлолт хийж байгаа компаниудад шалгалт хийн, хууль зөрчсөн компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, энэ тухай тодруулга өгсөн байгаа юм. Орхон гол бохирдож байгаа тухай аль хэдэн жилийн өмнөөс л ярьсан. Гэтэл эх дээр нь “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” зэрэг 14  компани лиценз эзэмшин олборлолт хийсээр байхад өнөөдрийг хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах шаардлага тавьдаггүй байж хэмээн түүний ярианаас ойлгогдоно.
Гэхдээ сайд маань Байгаль нуурт цутгадаг Орхон голоо хамгаалж, бохирдуулахгүй байх нь бидний үүрэг гэж хэлснийг энд онцолъё. Яг үнэндээ хэрвээ Орхон гол Байгаль нуурт цутгадаг байсан бол Орос “ах” нар бидэнд аль хэдийнэ томоос том анхааруулга өгч, шахалт үзүүлэх байсан биз. Орхон гол шууд Байгаль нуурт цутгадаг бол 100 мянган хүн амтай Эрдэнэт хотоо хаахыг “магадгүй” хойд хөршөөс шаардах байсан болов уу. Учир нь, Эгийн голын усан цахилгаан станцын сургаар ОХУ эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Монгол Улсын хувьд Эгийн гол дээр 315 МВт-ын цахилгаан станц барих төслийн баг байгуулан багагүй хөрөнгө зарцуулж, ТЭЗҮ-гээ бэлдчихсэн. Санхүүжилтээ олчихоод гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тухай яригдаж байсан ч харамсалтай нь Оросын зүгээс Байгаль нуурын хамгийн том цутгал болон Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байна. Тиймээс Эгийн голын Усан цахилгаан станц төслийн багийн зүгээс нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт бүхий энэ том бүтээн байгуулалтын тухай удаа дараагийн уулзалтаар ОХУ-ын талд тайлбар өгөх шаардлага гарч, уулзалтууд зохион байгуулсаар байгаа юм. Гэвч одоогоор төр засаг солигдоод Эгийн голын станц манатай л байх шиг. Тэгэхээр хариуцсан сайдын хэлснээр хэрвээ Орхон гол Байгаль нуурт цутгадаг бол Оросын талаас бидэнд дарамт шахалт үзүүлэх нь тодорхой.
Мэдээж Орхон гол Байгаль нууртай хамааралгүй гэж хэлбэл эндүүрэл болно. Байгаль нуурын их цутгал Сэлэнгэ мөрөн рүү Орхон гол цутгадаг. Тэгэхээр Байгаль нуурын ай савд зүй ёсоор хамаарах биз.
Орхон голын бохирдлын гол шалтгаан бол алтны олборлолт явуулж байгаа томоохон уул уурхайн компаниуд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Орхон голоо цэвэр байлгаж, Байгаль нуурын өмнө “хариуцлага” хүлээх тухай ярихаас өмнө 100 мянган хүн амтай Эрдэнэт хотынхоо хэрэглээний усны тухай эхлээд хөндмөөр санагдах.
Дээрээс нь Орхон голын цутгал болсон Туул, Хараа, Ерөө голын бохирдол ч их хэмжээгээр нөлөөлж байгааг эрдэмтэд хэлж сануулсаар байна.
Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоосон нь сайшаалтай ч одоогоор тэдэнд ямар төлбөр ногдуулж хэрхэн арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. БОАЖ-ын сайдын зүгээс “Тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаагаа үргэлжүүлэх боломжтой” гэсэн хариу өгч байгаа нь хангалтгүй сонсогдох юм. Өнөөх л үе улиран яригддаг хариуцлагын тогтолцоо гээч зүйлийг хэнээс хэрхэн асуух ёстой вэ, сайд аа.
Сайдын хэлснээр “Удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино” гэж. Гэтэл Монгол Улс ашигт малтмалаа ашиглаж, уул уурхайн салбарыг хөгжүүлээд хэдэн жил болж байгаа билээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл ус бохирдуулсны төлбөрөө тогтоож чадаагүй байгаа гэж үү.
2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль шинээр баталсан байдаг. Хуульд төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо:
7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах
7.1.Төлбөрийн хэмжээг дараах хязгаарт багтаан тогтооно гэжээ.


Энэ хуулиа мөрддөггүй хэрэг үү, эсвэл энэ хуулийн заалт нь олон улсын жишигт нийцдэггүй юм уу.
Хэрвээ тийм бол хуулиа сайжруулах, шинэчлэн боловсруулах шаардлага гарах биз. Сайд Д.Оюунхорол гурав дахь парламентэд сонгогдсон учраас энэ хуулийн талаар хамгийн сайн мэдэх гишүүн. Тэгэхээр хуулиа мөрдөхгүй, хяналтаа тавьж чадахгүй бол батлаад ч яах билээ.

0 Сэтгэгдэл
yu ch orohgui bn teneg ahij yu ch bichihgui
Tegeed chinii sanaa chini yu yam dee orosuudaar daramtluulah sanaatai baigaa yam uu jinhene uher mongoliin sanaa bn daa ingej zalhuu yamiig teneg argaar hyalbarchlah gesnees bolj daraa ni mash tom daramtand orj uursdiiguu doromjluulj baritsaand ordog yam daa erguu mini odoo egiin goliin usan tysahilgaan stants barihad yamar saadtai uchirch bn yadaj aldaanaasaa surgamj avch bail daa
Хамгийн их уншсан